Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ирцгүй, эзгүй үеэр ирсэн Н.Номтойбаярын бичиг тохиролцож болох ХОЁР ХОНОГ ҮҮСГЭВ

ХУУЛИЙН ЗӨРЧИЛ ҮҮСГЭЖ, ПРОКУРОРЫН БИЧГИЙГ ГАЦААВ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан /2020.01.16/-нд Н.Номтойбаяр гишүүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах  хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн.

УИХ-ын тухай хуулийн,  

  • 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
  • 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

Мөн хуулийн 6.11-т “Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.  Энэ дагуу УИХ өнгөрсөн баасан гаригт Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх ёстой байв.

Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд хамаардаг Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн 6.11-р заалтыг зөрчиж, шууд байдлаар хойшлуулах шийдвэр гаргасан гэдгээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд тайлбарласан билээ.

“ЗОРИУД ХОЖСОН ХОЁР ХОНОГТ ЮУ АМЖУУЛСАН БОЛ”

Дэд хороо хуралдсөн өдөр /2020.01.17/ Н.Номтойбаяр гишүүн “Намайг ирээд хэрэггүй гэсэн” гэж ярьсан гэх. Тэр өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралид, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж таарсан. Төрийн ордон эзгүй шахам байсан хэдий ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Дэд хорооны гишүүд эзгүй байгааг мэдээгүй” гэж өчжээ.

Үүнээс өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхий прокурорыг эрэн сурвалжилж буйгаа хэлж, спикер “Ирэх долоо хоногоос ажилдаа орно” гэсэн хариулт өгч байв. Тэр ажилдаа оронгуутаа Н.Номтойбаярын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бичгийг барьж, Төрийн ордонд шогшиж ирэв. Гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар Ц.Нямдорж сайд хурлыг хойшлуулж дөнгөлөө.

Нэгэнт 48 цагаа даваад, хуулийн хугацаа нь өнгөрөөд явчихсан тул өнөөдөр аажуу тайвнаар Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх бололтой. Гол нь, яагаад ирцгүй, эзгүй үеэр өргөн барьж, дунд нь хоёр хоногийн амралт өгөв. Энэ завсар бүлэглэлүүд хэрхэн тохирч болох вэ гэх хардлага эндээс үүсч буй юм.

Ардчиллын дууч Э.Бат-Үүл “Арчаагүй бизнесмэнүүд”нийтлэлдээ “Б.Нямтайшир гэж нэг дарга нарын үүдийг сахисан зориггүй хүн гарч ирлээ” гэх утга хавчуулаад, дараа нь нийтлэлээсээ авч хаясан байв. “Цагаан суваргын ордыг төрд эргүүлэн авна” гэх утга бүхий мэдэгдлийг Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕТГ-аас ч хийж байв. Гэвч асуудал тэгсхийгээд замхарсан. Үүний дараахан Э.Бат-Үүлийн нийтлэл нийтлэгдсэн билээ.  Ийм үед тус нийтлэл л санаанд ороод байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
erleg nomun
erleg nomun
2020-01-20 10:43

heni hub zaya bee hukin hub zaya yu nomtoigiih uuu

мөнгө
мөнгө
2020-01-20 12:25

Одоо л МАН-ын сонгуулийн мөнгөний учир тайлагдаж байх шиг. Нямтайшир хэдийг л бол хэдийг өгч чадна. Цагаан суваргаа одоо с�##�гаад аваач

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-01-21 10:56

Хүний бол адаг шаар шавхаруу,модны бол хөө тортог болвол нийгэмээс болохгүй бол төрөөс �######�ах болтугай

Баатар.
Баатар.
2020-01-21 13:26

Хэдэн өвөө нар шийдвэр гаргах чадваргүй шүү дээ.Одоо дөхсөн улсууд Хойт насаа бодоод нүгэл хийхгүй байхаа.Номтойбаярын гарын аяыг даахгүй.

Баатар.
Баатар.
2020-01-21 13:32

Номтой баяр аягүй бол нэг нэг шанаа юмуу нэг нэг тэрбум төг өгөх байл гүй. Хэдэн хөгшин шанааны ая даахгүй шүү. Түргэдвээ
Дүү болгоомжлоорой

Холбоотой мэдээ

Back to top button