УЛС ТӨР

Н.Номтойбаяр 48 цагийн хугацаатай бичгийг 18 хоногоор ХОЙШЛУУЛАХ хүсэлт гаргажээ

Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт /2020.01.16/ УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын тухай хуулиараа 48 цагт багтаан шийдвэрлэх үүрэгтэй хэдий ч Ц.Нямдорж тэргүүтэй ахмад гишүүд дэд хорооны хурлыг хойшлуулж, хууль зөрчөөд байгаа юм.

Улмаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайдад хандаж, “Миний бие гадаад улсад эмчилгээтэй тус тус дэд хороо 01 дүгээр сарын 25-наас өмнө хуралдах, боломжгүй бол 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хуралдахгүй байх”-ыг хүсч байна гэсэн бичиг өгчээ.

Тодруулж хэлбэл, Н.Номтойбаяр гишүүн энэ сарын 25-ны дотор  түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхгүй бол өргөн барьсан өдрөөс хойш 18 хоногоор  хойшлуулах санал гаргасан нь энэ юм. УИХ-аас 48 цагийн дотор шийдэх ёстой прокурорын онцгой хүсэлтийг Н.Номтойбаяр гишүүн ингэж дураараа хойшлуулах хүсэлт гаргаж, ахмад гишүүд хууль зөрчин хойшлуулах болсон зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-21 09:13

тэгээд тэр хооронд нь найруулга хийнэ айн эсвэл зугтаад ирэхгүй нд ээ

Зочин
Зочин
2020-01-21 09:14

Гадаад руу зутаах нь дээ

зочин
зочин
2020-01-21 12:58

асуудлаа шийдүүлчихээд тухтайхан биеэ эмчлүүлсэн нь дээр байлгүй дээ Номтойбаяр гуай УИХ, ёс зүйн хороо шийдээчээ,

иргэн
иргэн
2020-01-21 19:38

18хоног тохирчихсон юм бишүү өнгөн дээр худлаа хойшлуулж өгөөч нтр �##�ь уже нямка хороо найруулчихсан

Ганаа
Ганаа
2020-01-22 02:46

Асуудлыг ингэж шийддэг болоод удаж байгаа шүү дээ.

Хууль тогтоогч, хууль зѳрчигч
Хууль тогтоогч, хууль зѳрчигч
2020-01-22 23:17

УИХ х�##�дашгүй байдлын дэд хороо, хууль зүйн сайд хууль зѳрчѳѳд сууна уу. 48 Цагт хэлэлцэнэ гэсэн нь хууль. Зѳрчсѳн бол УИХ гишүүдийн зѳв. Кк

зочин
зочин
2020-01-23 11:12

амиа хорлочихсон нь дээр дээ,төрд ч амар,танайд ч амар,ард түмэнд ч амар,т�##�ийгаачийнд ч амар

зочин
зочин
2020-01-23 14:26

МАК аас авлига авсан гишүүд үнэн мөн нь илэрч нүдний булайгаа чирж шоронд орно гэж үхтлээ айж Нямтайширын хүүг хаацайлж бгаа ойлгомжтой

Холбоотой мэдээ

Back to top button