Нийгэм мэдээ

Өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" өдөр

НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.

Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Тэгвэл хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 мянган иргэд байдгаас 18 хувь нь л ажил эрхэлж байгааг албаныхан тодотгосон. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байгаа юм. 

Энэхүү тэмдэглэлт өдөр нь баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэхэд оршиж байгаа аж. Манай улсын хувьд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулах аж. Энэ хуулийг баталснаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно гэж үзжээ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button