Гадаад мэдээДЭЛХИЙ

“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна

“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн үйлчилгээг 72 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр “Netflix” Холливудын үнэ цэнтэй, хамгийн эртний хөрөнгүүдийг эзэмшинэ.

Холливудыг өөрчилж, стриминг салбарыг дэлгэрүүлсэн “Netflix” одоо өөрөө Холливудын гол студи болов. “Netflix”-ийн гүйцэтгэх захирал Тед Сарантос хөрөнгө оруулагчдад “Та бүхний зарим нь яагаад ийм худалдан авалт хийж буйд гайхаж байгаа байх. Яагаад гайхаж буйг нь би ойлгож байна. Олон жилийн турш бид хуучныг худалдан авдаг бус шинэ зүйл босгодог компани байсаар ирсэн. Гэхдээ энэхүү ховор боломж нь дэлхий нийтийг зугаацуулах, гайхалтай түүхээр дамжуулан хүмүүсийг нэгтгэх эрхэм зорилгыг биелүүлэхэд бидэнд тус болно” гэжээ.

Тохиролцооны хүрээнд “Netflix” компани Game of Thrones, Harry Potter, Batman, Superman зэрэг алдартай франчайзуудыг эзэмших болно.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button