Б.Энх-Оргил: Багшийнхаа ачийг хариулж, Монголдоо ялалт авч ирлээ. Гайхалтай байна

Б.Энх-Оргил 2023 оноос хойш дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Фабрисио де Андрадег ялж холимог тулааны дэлхийн аварга боллоо.
Тодруулбал, өнөөдөр холимог тулааны “ONE Championship" холбооны bantamweight ( 65.8 кг буюу 140 паунд) жингийн дэлхийн аварга цол, бүсийн төлөө Бразилийн "Гайхамшигт хүү" хочит Фабрисио де Андрадетэй тулаанаа амжилттай дуусгаж, аваргын бүс хүртэв.
Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Маш их ядарч байна, одоо амармаар байна. Олон тулаан хийхдээ ингэж хохирч байсангүй. Бүхэл бүтэн 11 жилийн дараа багшийнхаа ачийг хариулж Монгол улсдаа ялалт авч ирлээ, сайхан байна.Гайхалтай, баярлалаа мөнх тэнгэртээ” хэмээн сэтгэгдлээ шууд дамжуулалтаар хуваалцлаа.
Мөн дэмжихээр ирсэн багийнхан нь түүний хүртсэн алтан бүснээс адис авч байв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.