Нийгэм мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Д.Алтанцоож үзүүрлэлээ

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож зургаа давж үзүүрлэлээ.

Түрүү бөх Улсын арслан Ц.Бямба-Отгон 10 сая төгрөг, үзүүр бөх аймгийн хурц арслан Д.Алтанцоож 6 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button