Нийгэм мэдээ
"Physical Asia"-ийн оролцогч БНСУ-ын тамирчин Amotti, багийн ахлагч Kim Dong Hyun нар Монголд ирлээ

"Physical Asia" нэвтрүүлгийн оролцогч БНСУ-ын тамирчин Amotti, багийн ахлагч Kim Dong Hyun нар Монголд ирлээ.
Тэднийг Улсын Арслан Б.Орхонбаяр угтан авчээ Түүнчлэн Netflix-ийн продакшн баг Монголд ирээд байна.“Physical Asia” нэвтрүүлгийн Солонгос багийн гишүүд болох Kim Donghyun, Amotti нар Монголд ирж, Монгол багийн гишүүдтэйгээ дахин уулзаж байгаагаар “Netflix”-ийнхэн шинэ нэвтрүүлэг хийнэ.
Тэд МУГЖ, Циркчин Э.Лхагва-Очирын гэрт зочлохоос гадна морь унаж, нум сум харвана. Мөн тэд ердөө Монголд 24 цаг болно гэсэн мэдээлэл байна.Нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд эхний 1, 2-р анги нь арванхоёрдугаар сарын 24-нд, 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд Netflix дээр цацагдана.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.