17:00 цагийн байдлаар Улаанбаатарын гол замуудад хөдөлгөөний түгжрэл үүсгэсэн 13 зам тээврийн осол гарчээ

Өнөөдөр буюу 12-р сарын 12-ны оройн 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн 13 зам тээврийн осол гарсан бөгөөд эдгээр осол нь "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн теле хяналтын камерт бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. Энэ долоо хоногт автозамын түгжрэл нэмэгдсэн нь бага ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тухайлбал,ЕБС-ийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэхэд дунджаар 100 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Харин улирлын амралт эхлэхэд автозамын түгжрэл 15-20 хувиар багасдаг байна. Сүүлийн хоёр өдөр Бага тойруу, Сансар, 100 айл орчимд түгжрэл нэмэгдсэн нь Их тойруугийн автозамын ачааллаас шалтгаалж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.