Б.Бат-Эрдэнэ: Хуулийн байгууллага эцэслэн шийдтэл Э.Оюунболд барилдах боломжгүй

Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Улмаар түүний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цолыг нь хураах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

Э.Оюунболд Цагаан сарын барилдаанд зодоглохоо мэдэгдсэн нь олныг талцуулаад буй. Улсын харцага О.Хангай тэргүүтэй түүнийг эсэргүүцэн барилдахгүй мэдэгдсэн бол МҮБХ-ны удирдлага “Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан. Тиймээс дээрх шийтгэлийн хугацааг нь дуустал ямар нэгэн барилдаанд зодоглуулахгүй” гэсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Э.Оюунболдын багш, нутаг нэгт тэрбээр “Э.Оюунболд допингийн шинжилгээний хариу нь солигдсон, хэн нэгэн хорлосон гэсэн. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Хуулийн байгууллага энэ асуудлыг эцэслэн шийдтэл Э.Оюунболд барилдах боломжгүй. Тийм бололцоо байхгүй” гэлээ.
Б.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ba avargaa. ene teneglelee zogsooj holduu tolgoitoi Oyunboldiigoo unenee hulee gedgiig ni heleech.Hulgai hudlaas zalhlaa.
Бат -Эрдэнэ Пүрэвсайхан нард барилдах хугацааны өмнө эрх олгосон бол өөрийг нь огцруулах хэрэгтэй биш үү?