Үйл явдал: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно
Өнөөдөр /2025-12-19/ болох үйл явдлын тойм.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлтийн үйл ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
11:30 цагт: Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагаас Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах, УИХ-ыг тараах тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Үзэсгэлэн:
-“Өв, өлгий-3000” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud