Нийгэм мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” энэ оны есдүгээр сараас буулгаж эхэлсэн. Ингэхдээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд Улсын комисст хүлээлгэн өглөө.

Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр”  ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нараа
нараа

Баяр хүргэеээ. Монголд өмнө нь ийм өндөр барилга буулгаж байсан туршлага байсан уу.Мундаг юмаа.

Зочин
Зочин

Bidnii tatwariin mongoor barihgui shuu. Buruutai humsees garguulaarai

Зочин
Зочин

Асар их мөнгө идсэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button