Нийгмийн

Өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваарийг цуцлахаар боллоо

Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж эхэлсэн байдаг.

Тэгвэл өчигдөр томуугийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр сайд Ж.Чинбүрэн "Эрсдэлийн үнэлгээгээр томуугийн өвчлөлийн тархалт өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр "Өндөр эрсдэлтэй" түвшинд байсан бол өнөөдрийн байдлаар "Дунд" түвшинд орж өвчлөлийн дарамт буурсан. Иймд ӨЭМТ-үүдийн уртасгасан цагаар ажиллаж буйг багасгахаар боллоо" гэв.

Мөн томуугийн улирал дуусаагүй учраас иргэд та бүхэн анхаарал сэрэмжээ алдалгүй, олон нийтийн газарт амны хаалтаа зүүж, урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button