Улс төрийн мэдээ

Шөнөөр ШТС-уудыг шалгаж, лайвдах нь таны чиг үүрэг мөн үү, Г.Дамдинням сайд аа

Улс даяар шатахуун хомсдож, иргэд нь оочирт зогсоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнгөрсөн хугацаанд "зохиомол хомсдолыг иргэд үүсгээд байна. Амралтын өдрөөр ШТС-уудын агуулах ажилладаггүй учир эл өдрүүдэд хомсдоод буй" гэх зэрэг "худал" тайлбарыг илэрхийлсээр ирэв.

Ингэж, ингэж сая даваа гарагт үнэнд гүйцэгдэж "Шатахуун хомсдож байгаа нь үнэн, удахгүй сайжруулна" гэв. Тэгж хэлчхээд гурван шөнө машинтайгаа давхиж, ШТС-уудад очиж, шатахууны олголтод анхаарсан нэрээр лайв, бичлэг хийгээд яваа. Угтаа АҮЭБ-ийн сайдын хийх ажил ч энэ биш.

Эргэн сануулахад, Оюутолгойн сонсголд бүгд анхаарах хойгуур Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл -өө чуулганаар дэмжүүлчихсэн. Угтаа шатахуун нийлүүлэгч, хувийн хэвшлүүдийн талд, тэдэнд шатахууны сав байгуулах хөнгөлөлттэй зээлийг олгуулах шийдвэр гаргуулсан гэсэн үг.

Томоохон бодлого, шийдвэрт гар бие оролцоно гэж сайд болсон баймаар. Гэтэл сайдын суудалд тухлаад шатахуун импортлогч компаниудын талд хууль батлуулж, одоо тэднийхээ үйл ажиллагааг шөнөөр шалгаад явах. Бэлтэй томчуудын талд бус ард иргэдийнхээ, улсынхаа төлөө ажиллаарай, сайд аа.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхаан улсаараа нэг сэтгэцээ шалгуульяа энэ сайдтай нэг л биш ээ үс зүгээр үү ч гэх шиг.Хөөрхий ууг нь сайд санаатай юм алба хашаад байгаа ухаантай юм.Ирэх сонгуулиар МАН унана АН ухаантай байвал ялна олонх болноо хичээгээрэй манай хөгшин төгцөгүүд бүгд таягаа тулаад нэг нэгнээ түшиж очоод АН г бахтайяа дугуйлаад тавлаж инээлдэнэ.Бид одоо луйварчин хулгайч худалч бөгсний бузартай МАН мөн чанарыг мэдлээ ойлголоо амьдралаараа хохирч байж амь насаа алдсан хөөрхий хөгшчүүлтэйгээ эв санааны нэгдэлтэй байх минь яалаа одоо оройтоогүй ээ.Бидний хөгшчүүлийн мойног хурууны салаавчийг хүлээн ав муусайн МАН хулгайч нараа май май май Түй Түй Түй уна үх шорондоо очиж жангаа гударч хэвт лаларнуудаа май май май уур минь хүрч өлсгөлөн ходоод хоол нэхээд байна та нарт энэ зовлонг амсуулна гөлөгнүүдээ

Зочи
Зочи

Өөр яах юм. Ажлаа шөнө дөлөөр ч болтугай хийж байна. Орондоо орох завгүй бна.

Хариу
Хариу

Манай удирдлагууд ерөөсөө болохоо больсныг энэ жишээ тод харуулж байна. Мерит зарчмаар ажлаа хийж чаддаг, мэргэжлийн, мэргэшсэн хүмүүс Засгийн газарт орж ажиллах ёстой л доо. Гэхдээ манайд энэ зарчим үгүй болоод удаж байна. Хэн их мөнгө өгнө, хэн их хэл ам хийнэ тэр нь сайд болоод байгаа. Энэ байдлыг засахгүй бол төр сүрээд дагуулаад улс орныг сүйрүүлэх гээд байна.

Иргэн
Иргэн

Дадлага Дамдинням сайдаа төрд өчнөө мянган тоннын шатхууны ашиглалтгүй нөөц савнууд бн гэж УИХ- гишүүн Шижир хэллээ шүү дээ та үнэнд гүйцэгдэж нэг их наядын мөнгөөр шатхууны савны тендерийг Хүрэлсүхтэй авах гэж улайраад байсан ийм учиртай байжээ!!! !!! 11- тэрбумаар хувьчилаад эргээд булаад төрд нэг их наядаар шахах гэсэн Хүрэлсүх их хоёрын хулгай луйвар баригдлаа шүү дээ!!! Ккк

Зочин
Зочин

Шалгах л хэрэгтэйшдээ. Яагаад болохгүй гэж.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Тэнэг малоркуудад хэлхэд саваа бэлдэж байж л бензинээр тасралтгүй хангах боломжтой болно шдээ. Агуулах саваа барихад хөнгөлөлттэй зээл олгох нь тун зөв шүү..

Zochin
Zochin

Ajilahaar shene aillaad gej zagnana ,uzegdehgyi ordnoos bodit baidliin tyhai tailbar hiij medeelel ughuur galiin shugamandaa ajillaach gej zagnana neg l ih busdiig shuumjilsen humuus setgelgeegee uurchil huue undnii usgyi bolson bish yamar ....,

Зочин
Зочин

Яагаад шалгаж болохгүй гэж.Газар дээр нь ажиллаж байгаа юм биш үү.

Зочин
Зочин

Яагаад шөнө очиж шалгаж болохгүй гэж Юмыг дандаа муулж сэтгэхүйдээ тайвшрал таашаал авдаг өвчтөнүүд их болж дээ Тэдний нэг нь ийм л юм бичиж хүний ажил заах юм

Зочин
Зочин

Яагаад болохгүй гэж.....

зочин
зочин

Өмнөговь аймагт бензний очерийг далимдуулан бүр 8 мянгаас 15 төгрөгөөр шаглаж зарж байна шүү дээ энэ бензин клондийн ажилтанууд нь хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан дамлан зарнж байна ш дээ

Зочин
Зочин

Дамдиннямаа зайлуулах цаг нь болсон бололтой хулгайч монопол хэдэн зомпаний үйл ажиллагааг дэмжээд байгаа хүнд яаж итгэх вэ ,хямд шатхуун оруулж ирж ард иргэдийн нуруун дээрээс ачаа хөнгөлөх сэтгэлгүй новш байж

Маш зөв шүү
Маш зөв шүү

Өөрөө явж үзэж байж бодит амьдралыг мэдэх болно. Дунд доод шатныхан ажил хийдгүй ээ. Тэд бүгд ардаа татаатай ар өврийн хаалганы, ах дүү улсууд. Энийг Их хурал, Засгийн газар ч өөрчилж чадахгүй. Тэд өөрсдөө оролцсон болоод засаж чадахгүй. Засагдах ч үгүй байх.

Зочин
Зочин

ЁРӨНХТЙ САЙДБН ЯРИАГ СОНСЛОО
ЮМ ХТЙЖ Л БН Ш ДЭЭ ДАНХЫН СҮҮРСЭН
УЛС ОРНЫГ БОДГОХ ГЭЭД Л БН БҮХ ЗҮЙЛ
САЙН БИШ Ч.....ЭНЭ ЛОДОЙ ЭЛЭГ АВНАА
ДҮРДЭЭ ОРЧИХЭЭ...ХУЛГАЙЧ ААВЫГ ОХИН
АН ЫН ЭНЭ ХҮҮХЭН ЗҮГЭЭР Л ЗАЙЛ....
ПОТТУНАА БАТБАЯРЫГ ОХИН.
АН ЗАСАГТ ОРООГҮЙ ШАНТААЖ...

Зочин
Зочин

Бинзэн түгээгүүрийн газруудын банк нь бэнзинд хольдог новшийн хольцоор дүүрсэн , жинхэнэ бинзэн нь хийх савгүй байна гэсэншдээ, энийг шалгамаар юмдаа, орос муу бинзэнээ манайд өгнө, ирэхээр нь колонкууд хольц нэмж аривжуулан зарна, энэ чинь юу вэ, машин тэрэг эвдэрч гүйцлээ, агаар чинь аймаар бохирдоно, улс орны аюулгүй байдал шүү, колонкийн эзэд ямар шуналтай юм, хэдэн зуу наслана гэж ийм нүгэл үйлддэг юм бэ

Зочин
Зочин

Зочин

Зочин
Зочин

Хувийн компани нөөц саваа өөрсдөө бэлдэх ёстой бус уу. Бидний татвараас савыг нь бэлдүүлээд эргээд бидэнд шатахуунаа зарна тэр үедээ хувийнх учраас үнэ өөрсдийнхөөрөө гэнэ..

Холбоотой мэдээ

Back to top button