НИЙГЭМНийгэм мэдээ

Гуравдугаар эмнэлэг зүрх мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ технологийг нэвтрүүллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) энэ онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулснаар гадаад улсад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бодитойгоор бууруулжээ. Тус эмнэлэг энэ онд нийт 1206 хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнээс 191 хүнд зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс заслын эмчилгээг хийсэн аж. Тэрчлэн нийт хийгдсэн мэс заслын үйлчилгээний 18.7 хувь буюу 226 тохиолдол нь 0–16 насны хүүхдэд байсан байна.

Гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхалгыг хиймэл хавхлагаар солихгүйгээр өөрийн хавхлагыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг титэм судасны эмгэгтэй хавсарч хийх мэс заслыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэжээ. Мөн хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны угийн хэмжээ жижиг байдгаас шалтгаалан хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг тул хавхлагыг засах, нөхөн сэргээх мэс засал эмчилгээний гол сонголт болдог байна. Энэ хүрээнд “Бо-Ян”-ны техникийг ашиглан механик протезоор солих мэс заслыг тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүлжээ.

Митрал хавхлагыг минимал инвазив аргаар солих, мөн митрал хавхлагын халдварт эндокардитийн үед минимал инвазив хүрцээр мэс засал хийх технологийг БНСУ-ын зочин профессорын багтай хамтран Монгол Улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2–3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай арга юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button