Монгол эмч нар хавирга зүсэж, зүрхэнд судас нөхөх хагалгааг амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, дисплази үеийн зүрх судасны бага инвазив бүхий нээлттэй мэс заслын тоо, төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд 2017 оноос өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг анх нэвтрүүлэн хийж эхэлсэн. Тэгвэл 2024 оны 12 дугаар сард Монгол Улсад анх удаа цээжний зүүн хавирга хоорондын жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн мэс заслыг (Minimally invasive direct CAB) амжилттай хийлээ.
Өвчүүний ясны голын зүслэгээр хийгддэг уламжлалт мэс засалд ойролцоогоор 20-30 см урттай сорви үлддэг бол цээжний зүүн хавирга хооронд хамгийн жижиг зүслэг ашиглан хийгдэж буй энэхүү мэс засалд хавирга хоорондын 7-8 см зүслэгээр хийгдэж байгаа тул мэс заслын дараах өвдөлт болон шархны халдварын эрсдэл маш бага, эдгэрэлт харьцангуй түргэн байгаа нь хөнөөл багатай давуу тал болох юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЖИЛТ