ЭРҮҮЛ МЭНД

Судсан дотуурх мэс заслын баг Ховдод сургалт хийж, 8 өвчтөнд стент тавьжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, сувилагч, техникч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх баг зургаадугаар сарын 4-7-ны өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд ажиллаж, тус төвийн зүрх судлал, судсан дотуурх ангиографийн эмч нартай хамтарсан ажлын байрны мэс засал сургалт хийгээд ирлээ.

Зөвлөх баг орон нутагт ажиллах хугацаандаа лавлагаа шатлалын эмнэлгийн оношилгоо эмчилгээ зайлшгүй шаардлагатай байсан 54-82 насны 14 иргэнд зүрхний титэм судасны нарийвчилсан оношилгоог хийж, үүнээс яаралтай журмаар 8 эмчлүүлэгчид титэм судсан дотуур 12 тэлэгч стент тавьж эмчилгээ хийлээ.

Мөн БОЭТ-д төвд суурилагдсан иж бүрэн ангиографийн аппарат дээр тархины судасны оношлогооны 3D системийг ашиглах аргачлалыг зааварлан, уг аргаар тархины судасны оношилгооны анхны тохиолдлыг хийхэд нь мэргэжил арга зүйгээр ханган, дэмжлэг үзүүлж ажиллалаа гэж Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2024 00:25

Баяр хүргэе.Олон хүнд амьдр�##� бэлэглээрэй гэж ерөөе

Back to top button