Улс төрийн мэдээ

Төрийн сангийн зарлага 31-нийг хүртэл орлоготойгоо уялдаж, хэсэгчлэн гарна

Төрийн санг түр хааж, нээх зохицуулалтаар зарцуулалтыг 2025.12.31-нын хүртэл хэсэгчлэн гаргалт үргэлжилнэ

Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн данс нь Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанкинд байршина. Дараах хэсгүүдээс бүрдэнэ.

  • Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
  • Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
  • Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
  • Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
  • Төрийн сангийн төлбөр тооцооны данс.

Улсын төсвийн орлого 1.8 их наядаар тасарч, ААН-үүдийг дансыг хаах замаар татварын орлогоо бүрдүүлэх чиглэл хэрэгжиж буй. Сангийн сайд Б.Жавхлангийн өчигдрийн өгсөн мэдээллээр "Төрийн сангийн данс улайсан зүйл байхгүй. Төрийн сангийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна" хэмээсэн.

Өнөөдөр төрийн сан хааж, төртэй гэрээлсэн ААН-үүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгаа тухай мэдээлэл хөвөрсөөр буй. Иймд Төрийн сангийн гүйлгээний талаар Сангийн яамнаас тодрууллаа.

Ингэхэд "Төрийн сангийн зарлага 12 сарын 31-ний 00.00 цагт хаагдана. Сангийн нөөц үлдэгдлээс хамаарч хөрөнгө оруулалтын зарцуулалтаа гаргаж ажиллахаар төлөвлөж байна. Жил бүр 12 сарын 25-нд нэмэлт гүйлгээ хүлээж авахгүй хаасаар ирсэн. Үлдсэн өдрүүдэд ирсэн гүйцэтгэлүүдийг эрэмбэ дараатай, орлоготойгоо уялдуулж гаргана. Багш эмч нарын 3-5 жилийн нэмэгдлийн олголт олон нийтэд хүлээлт үүсгээд байсан. Үүнийг өнөөдөр олгосон" хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аж ахуй албан газарын ажилчид гүйцэтгэлийн мөнгөө авч чадалгүй арчаагүй төрийн гаргаад ороод дуусав шив дэ

Зочин 1
Зочин 1

12.00 гэдэг нь одоо шөнө юм уу?

Ажилгүйдэл
Ажилгүйдэл

Ажилгүйдлийн тэтгэмжээ шийдэж өгөөч ээ

Зочин
Зочин

Солиороод бай. Балай минь. Бид бүтэн жилийн турш ажиллачаад 1 ч төгрөг аваагүй байна. Яаж амьдар гээд байгаа мэдрэл вэ? Хулгай хийх үү дээрэм хийх үү. Эсвэл чам шиг авлига авах уу.

Зочин
Зочин

Хэдэн төрийн албан хаагчийнхаа ажлын гүйцэтгэлийн урашуулалаа хаачихаад өгөхгүй, төрийн захиргааны албан хаагчид хүн бишүү, нэгнээс нь танж нэгэнд нь өгнө гэж юу байх вэ хуулиар амаа үдүүлсэн хэцүү л байна даа

Зочин
Зочин

төрийн албан хаагчид 3 ба 4-р улирлын үр дүн, томилолтууд гээд авах ёстой санхүүгийн боломжуудаа төрөөс авч чадахгүй болж байх шиг байна. энэ жинхэнэ дээрэм биш гэж үү, мөн эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалингын доод хэмжээ дунджаар 3 сая болгоод бусад салбарын төрийнхний цалин 1,2 сая хэвээрээ үлдсэн. ингээд чимээгүй зомби царайлаад байна гэж байхгүй шүү, тэсэрнэ баттай

зочин
зочин

. дугаар сард гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадахгүй л байна даа, төрийн захиалгат ажлыг цаг хугацаанд нь чанартай хийгээд ажил хүлээлцсэн акт үйлдсэ:н байхад төлбөр хийхгүй аж ахуйн нэгж , ажилчдыг хохироосоор л байна шүү дээ бид амьдармаар байна шүү

Зочин
Зочин

Ajilduidliin tetgemjee uguucheeee????????????

Зочин
Зочин

АО-ын НДШ өртсөн

Холбоотой мэдээ

Back to top button