УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: ЗГ-ыг огцруулах саналаасаа буцахгүй, 35 гишүүн гарын үсэг зурсан

Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ О.Цогтгэрэл мэдэгдэж, гарын үсгийг өнгөрсөн баасан гарагаас цуглуулж эхэлсэн.

Мөн өчигдөр /2025-12-25/ дэд сайд нарын асуудлыг шийдвэрлэх МАН, АН-ын хамтарсан баг гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ.

Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зураагүй гишүүдийг зуруулахаар шахах, 42-уулаа зурах ёстой гэдэг шаардлагыг гишүүд маань тавьж байна. Одоогоор 35 гишүүн огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зурсан. Нөхцөл байдлыг бид дүгнэж байна. Шаардлага биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах саналаа өргөн мэдүүлнэ гэдэг байр суурь хэвээрээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гарсан нь төрийг цомхон болгох асуудлыг хуулийн хүрээнд шуурхай өргөн хүрээнд хийж шийдвэрлэх гишүүдийн санаачлага, мөн Засгийн газраас санаачлага гарсантай холбоотой. Надад мэдээлэл өгөөд явж байгаа.

Он гарахад хугацаа байна, элдэв янзын тохироо наймаа байхгүй. Бид зарчмын шаардлага тавьсан. Энэ бол ард түмний хүсэл эрмэлзэл. Зөвхөн дэд сайдын асуудал биш авлига, хулгай, эдийн засгийн уналт гэсэн мөсөн уулын тухай ярьж байгаа яриа шүү. Ийм зарчмын байр суурийг Ардчилсан намын бүлэг илэрхийлэхгүй бол хэн илэрхийлэх юм . Он дуустал арванхоёрдугаар сарын 30, 31-нд чуулгантай өдөр. Өргөн барингуут УИХ шууд хэлэлцэх ёстой.

УИХ-ын намрын чуулганыг арванхоёрдугаар сарын 31-нд хаах эсэхийг мэдэхгүй байна.

Гарын үсгийг 42-т хүргэх ёстой, 35 хангалтгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 100 хувь Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурах ёстой гэж гишүүд маань үзэж байна” гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цог
Цог

Ард түмэнд хэрэгтэй ажил х йгээч. Албан тушаалаа урвуулахаас өөр юү ч хийхгүй бузрын хулгайч луйварчид авилгач оффшорчид эх орон ард түмнээсээ урвагчид эрх мэдэл албан тушаалаа урвуулагчид юмаа.

Зочин
Зочин
Reply to  Цог

пизда минь наад таксины асуудалыг яриач ээ

зочин
зочин
Reply to  Цог

Төрийн эрхийг АН-д шилжүүлбэл монгол сүйрнэ, Засгийн газрыг байнга унагаж монголыг самуун байдалтай байлгах зорилготой этгээдүүд Эрүүл хэвийн сэтгэгчид хүний төлөө санаа тавигчид цөөн,харин хулгайч луйварчид олон ,бусдыг гүтгэж нэр төрийг нь бохирлож, худал хуурмаг зүйлээр нийгмийн толгойг угааж,төрийн эрхэнд шургалах, нийгмийн өмч хулгайлах туйлын зорилготой хүмүүс

Иргэн
Иргэн

Таны үндсэн гол ажил уу.Өөр хийх ажил алга уу

Зочин
Зочин

Зурахгүй байгаа МАН-н суганд наалдагчдаа хөөгөөч. МАН-н шидэж өгөх ясыг горидсон хэдэн гөлөг биз. Та нар ингэж зунгаарч байх зуур хурдан амрая гэсэн хүн завсарлаад алга болно доо

Зочин
Зочин

Огцруулаад яах гэж байгаа урдах ажлаа л хий л дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Ийм ч улс төрчидтэй байх гэж дээ бид, ер нь монголчууд засаглаж чадахгүй байна даа, өнөөгийн тогтолцоогоор 30 аад жил явлаа шдээ.

Зочин
Зочин

Огцруулаад стандарт бус засгийн газар байгуулаад өөрөө тэргүүн шадар сайд болох уу?.

Иргэн
Иргэн

Хийх юмаа олж ядсан зөвхөн харлуулах , муулах дотортонууд иймэрхүү байдлаар саад болно .Одоо больж үздээ та нар минь.Ажил төрөл явуулах , тус болдоггүй юм гэхэд саад бага хий.Цогтгэрэл хэмээх хоосон попор ,дүр эсгэгч муу юм л зохион байгуулна .

Зочин
Зочин

ХЭН НЭГНИЙ СЭТГЭЛД НИЙЦЭХГҮЙ БОЛ ОГЦРООД БАЙДАГ ГЭЖ ЮУ БАЙСИЙН.

Холбоотой мэдээ

Back to top button