УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Байраа зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийг боловсруулахаар боллоо

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Улмаар байнгын хорооны саналаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал хураасан ч дэмжигдсэнгүй. Иймд УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын даргын захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг П.Сайнзориг ахлахаар болов.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Энэ 2%-ийн татвар олон талаар буруу зүйл. Зах зээлийг гажуудуулах, далд эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх муу талтай.
Анх худалдаж авсан болон одоо зарж буй үнийн зөрүүнээс татвар төлдөг бол бас утгатай байхсан.
Манай татварууд ихэнхдээ ашиг олсон зөрүүнээс бус харин нийт үнийн дүнд ногдуулдаг учир их хор хөнөөлтэй байдаг.

Ахмад
Ахмад
Reply to  Хариу

Энэ нийт үнийн дүнгээс шууд авдаг ерөөсөө буруу зүйл.аа харин нэр дээрээ 3-с дээш байртай хүн зарвал авч болох юм.

Зочин
Зочин

Үл хөдлөхийн чeнжүүдийн захиалгат явдал уу

Иргэн
Иргэн

Татварын энэ заалт нь ганц байр зарах хүнд зориулагдсан өгөөмөр бодлого гэж андуурав болтой. Яг үнэндээ 2с дээш байр зарах хүмүүст зориулсан гэж харагдаж бгаа шүү. Хачин гайхмаар юмаа гэж .

Холбоотой мэдээ

Back to top button