НИЙГЭМНийгэм мэдээ

Гуравдугаар эмнэлэг нүдний шинэ технологи нэвтрүүлж, 14 хүнд амжилттай мэс засал хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) нүдний даралт ихсэх өвчин (глаукома)-ы мэс заслын орчин үеийн шинэ технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн амжилттай нэвтрүүлсэн байна. Нүдний даралт ихсэх өвчин нь хараа алдалтын хоёр дахь гол шалтгаан болдог ноцтой эмгэг аж. Тус эмгэгийн эмчилгээний Ahmed хавхлага бүхий мэс заслын аргыг нэвтрүүлснээр өвчний явцыг удаашруулах, хараа алдалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эдгээр шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, нийт 14 хүнд амжилттай мэс засал хийснээр нүдний даралтын шалтгаант сохролоос урьдчилан сэргийлэх бодит үр дүнд хүрчээ. Дээрх шинэ технологийн давуу талууд нь,

  • Нүдний даралтыг үр дүнтэй бууруулна
  • Хүнд хэлбэрийн глаукомд тохиромжтой
  • Урт хугацааны тогтвортой үр дүнтэй
  • Эмийн хэрэглээг багасгана
  • Хүүхдийн төрөлхийн глаукомд үр дүнтэй юм байна.

Мөн УГТЭ нь нүдний эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгэээнд нүдний угийн судасны ангиографи болон нүдний лазер аппаратын хөрөнгө оруулалт хийгдэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийн хараа хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэ технологийг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button