Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүүхэд эндэж, нийт нас баралт 12 боллоо
Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүүхэд эндэж, нийт нас баралт 12 боллоо.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр эмнэлэгт 30 хүн хэвтэн эмчлүүлж байнаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 8 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5150 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3212, 5-9 насны 1790 хүүхэд, 15-19 насны 1738 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.