Нийгэм мэдээ

Тайландаас Монгол руу чиглэсэн залилан үйлдэж ₮1.1 тэрбумын хохирол учруулсан этгээдийг баривчилжээ

Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн Б-г шилжүүлэн авчирсан талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.

Тодруулбал ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас кибер орчинд Тайландын Хаант Улсаас Монгол Улсын иргэд рүү чиглэсэн хууль бусаар халдах, залилах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд Б-г олон улсад эрэн сурвалжлан арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажлыг зохион байгуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчилжээ.

Яллагдагч Б нь 2023 оноос хойш бусдын Фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, улмаар тухайн хакердсан Фэйсбүүк хаягаа ашиглан бусдаас "мөнгө зээлээч" гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авах, "бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна" гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иргэд та бүхнийг цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бусдад хувийн мэдээлэл, захидал харилцааны нууцаа задруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Г. МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нүүр зургииг ил болго

Зочин
Зочин

Үнэн бол хулгайчийн нүүрийг ил тавихгүй яасан юм. Дандаа худлаа сенсаци болгох юм тавихын

Бодит байдал
Бодит байдал
Reply to  Зочин

Манай Хуулийнхан хулгайч,гэмт хэрэгтнүүдийн эрхийг жигтэйхэн дээдлэдэг учраас нүүрийг нь ил гаргахгүй, муусайн хохирогчдод эрх гэж юу байдаг юм - хохино гэж тооцдог соц үeийн уламжлалтай

Зочин
Зочин

Зөв муу залилагчдыг

Зочин
Зочин

Хакердах гэх нь буруу. Хакдах

Зочин
Зочин

Монголоосоо хулгай хийгээд байгаа улс төрчдийг бариачээ юун тэрбум

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Unuruu
Unuruu

Спортын төрлүүд дээр Bet бооцоо тавидаг юм л ажлуулдаг гар шдээ үхсэнийх нь залилан байхав тоглоод алдчаад залилууллаа гээд байгаа гаруудад харин арга хэмжээ авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button