Нийгэм мэдээ

Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон бүсэд хийсний улмаас дөрвөн осол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн замд “Гүйцэж түрүүлэх үйлдэл”-ийг хориглосон нөхцөлд хийсний улмаас дөрвөн зам тээврийн осол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хянамгай дүрмээрээ явахад яах ч үгүй лаларуудад нэг ч төгрөгийн торгууль төлөхгүй аймаар том салаавч өгчий.

Холбоотой мэдээ

Back to top button