Эдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна

Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ таван сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн Хан-Уул дүүрэгт 7.3 хувь буюу 342 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үнийн дүнтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 4.4 хувь буюу 145 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үнийн дүнтэй байгаа аж.

Харин хуучин орон сууцны тухайд, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.06 сая төгрөг болжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энхээ
Энхээ

Дээд айлын шал.хажуу айлын хана хэдэн зуун саяар худалдаж авах муухай л даа

Gota
Gota

Bair avah gej amidraad bgamu

Байр
Байр
Reply to  Gota

Байр авч чадахгүй үхэхээ мэдээд байна!

Холбоотой мэдээ

Back to top button