Улс төрийн мэдээ
Г.Зандашатар: НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтай, торгууль ногдуулахгүй төлүүлдэг болго

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгожээ. Үүнд,
- Гадаадын банкийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх
- НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох
- Орон нутагт шилжин суурьшвал ХХОАТ-ыг 15 хүртэлх сая төгрөг дотор чөлөөлөх
- АМНАТ-ийг орон нутагт үлдээх хувийг нэмэгдүүлэх
- Хөрөнгө оруулалтын сангийн татварыг 5 хүртэл жил чөлөөлөх
- Төрийн худалдан авалтын тодорхой хувьд ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах
- Туслан гүйцэтгэгчийн төлбөр барагдуулах хугацааг үндсэн гэрээнд тусгахыг тус тус үүрэг болгосон юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.