МАН: УИХ-ын чуулганы хуралдааныг хэвийн явуулахаар ажиллаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэвэрийн тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, хэлэлцэхийг дэмжээ.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр,
"МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд 52 гишүүн оролцсон бөгөөд УИХ-ын дарга Н.Учралын БНХАУ-д хийж буй төрийн өндөр түвшний айлчлалын бүрэлдэхүүнд 12 гишүүн томилолтоор явсан тул цахимаар оролцлоо. Бүлгийн хуралдаанд 16 гишүүн суугаагүй бөгөөд бүлгийн хуралдаанаар дамжуулан УИХ-ын хуралдаанд суух чиглэл өгсөн.
УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг УИХ-ын энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдааныг хэвийн явуулахын тулд ажиллаж байна. Парламентыг бүрдүүлж буй улс төрийн намууд ард түмний сонголтыг хүндэтгэж, чуулгандаа сууж оролцох ёстой. Аль нэг намын дарга нь УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирсэн. Үүнийг бид хэлэлцүүлгийн шатанд илүү боловсронгуй болгох боломжтой юм" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-даа ялалт авчирсан шилдэг удирдагчаа намнаж ямар ч нөлөөлөл бхгүй Занданг хүчээр орлуулах зохион байгуулалтыг намын жирийн гишүүд бтд зөвшөөрөхгүй ээ, шинээр байгуулж бгаа намд нь бүгд дагаж орно оо...............
чадахгүй