“Бодь Интернэшнл” ХХК: Улс төрийн хэрүүлдээ хувийн хэвшлийг татан оруулж, гүтгэлээ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл” ХХК-иас Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт 1.3 сая ам.доллар өгсөнийг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа өнөөдөр мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор “Бодь Интернэшнл” ХХК-ийн зүгээс дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,
“Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2008 оноос хойш хэрэгжүүлэхээр удаа дараагийн оролдлого хийгдсэн боловч амжилтгүй болж зогссон байсан. Энэхүү төслийг үндэсний бүтээн байгуулагч “Бодь Интернэшнл” ХХК нь 2013 оны анхны төсөвт өртгөөр цар тахлын хүнд хэцүү үед буюу 2019-2022 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Уг төслийн гэрээнүүдийн хүрээнд хүлээн авсан урьдчилгаа төлбөр болон төслийн санхүүжилт нь төслийн ажилд зориулалтын дагуу зарцуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн шат дараалсан аудит, хяналтууд хийгдсэн. Төрийн өндөр албан тушаалтан Л.Оюун-Эрдэнэ нь улс төрийн бохир хэрүүл, гүтгэлэгтээ хувийн хэвшлийг татан оролцуулж удаа дараа, үндэслэлгүй худал мэдээллийг түгээж байгаад харамсаж байна. “Бодь Интернэшнл” ХХК нь энэ асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгч байсан, цаашид ч гарган өгөхөд бэлэн бөгөөд үнэн бодит байдал тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huuliinhan buh dansnii huulgiig chine avtsan bna le Bayasaa. Chi odoo dansnuudaa ustgaad nemergui. Hurdan encantonruu har tsunhtei zuusun gedeg unenee heleed amid uldehee bod
HUURHII ENE ZALUU CHIN OYUERDENE TENEGIIG BODVOL TUMEN HUNIIG TSALINJUULJ. BAYALAG BUTEEDEG. HUDULMURCH HUN SHUU
Бузарыг бузараар дарна гэж ардын үг бий. Хэмлэлдээд байгаа 2 тал хоёулаа бузар шүү. Энэ 2 талд ариун зүйл түй ч байхгүй
Chinii buzar shunalaas bolj bna dolioson s#a chamaig toirohgui shyy
Юу гээл Баясаглан идда би авилга өгсөн гэж хэлэх юм.Энэ Баясаглан их том байсан шүү асар их хамгаалалттай гол гол хулгайч нарын аманд шар тос чихчихсэн болохоор тэр шүү.Одоо сандарч эхэллээ Баясаглан шоронд очиход халхын шоронгийн овгор хулгайч нар баярлана галдаа авах гэж булаалдана.
Баясгалан одоо шалавхан гадагш зугт, тэгэхгүй бол шоронд орж мэднэ шүү