Нийгмийн

Даатгалын хураамжаа хуваан төлөх боломжтой боллоо

Бодь Даатгал даатгалын хураамжийг хуваан төлөх боломжтой “Pocket Zero” үйлчилгээг нэвтрүүллээ. Бодь Даатгал харилцагчдынхаа хэрэгцээ, санхүүгийн боломжид нийцсэн уян хатан шийдлийг санал болгох зорилгоор даатгалын хураамжийг хуваан төлөх боломжтой “Pocket Zero” үйлчилгээг нэвтрүүллээ.

Тус үйлчилгээ нь харилцагчид даатгалын хураамжаа нэг дор бүрэн төлөх шаардлагагүйгээр, тодорхой нөхцөлийн дагуу хуваан төлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Ингэснээр харилцагчид өөрийн санхүүгийн төлөвлөгөө, төлбөрийн боломжид нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн сонгох боломжтой болж байна.

“Pocket Zero” үйлчилгээг нэвтрүүлснээр Бодь Даатгал харилцагчдад санал болгох төлбөрийн сонголтоо нэмэгдүүлж, даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй, уян хатан болгохыг зорьж байна.

Шинэ үйлчилгээний хүрээнд харилцагчид:

  • Даатгалын хураамжаа хуваан төлөх;
  • Өөрийн санхүүгийн боломжид тохирсон төлбөрийн нөхцөл сонгох;
  • Даатгалын бүтээгдэхүүнийг илүү уян хатан нөхцөлөөр авах боломжтой юм.
  • Бодь Даатгал нь харилцагчдын хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

“Pocket Zero” үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл болон нөхцөлийг
https://pocket.mn/pocket-zero холбоосоор авна уу.

Үйлчилгээний нөхцөл, шаардлага болон хуваан төлөх боломж нь холбогдох нөхцөлөөс хамаарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button