Улаанбурханы 12 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 14,464 боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу /2026.03.28/ байдлаар шинээр 12 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь нийслэлд, 10 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,464 боллоо.
Үүнээс 11,704 нь нийслэлд, 2,755 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор 50 хүн эмчлүүлж байгаагаас 49 нь эмнэлэгт, нэг иргэн гэрээр эмчлүүлж байгаа аж. Үүнээс нийслэлд 18, орон нутагт 31 тохиолдол эмчилгээ авч байгаа бөгөөд ихэнх нь хөнгөн болон дунд хэлбэрийн оноштой байна.
Харин насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5,252 тохиолдол бүртгэгджээ. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой юм. Иймд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх юм байна.
Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөлөө. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.