Дээд лигийн хагас шигшээ шатанд "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багууд өрсөлдөж буй. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт өнөөдөр 16:10 цагаас “М Банк” аренад эхэлнэ.
Цувралын дөрөв дэх тоглолтод Хасын Хүлэгүүд 87:76 харьцаатайгаар ялалт байгуулж цувралыг 3-1 болгосон. Хүлэгүүд өнөөдөр хожил байгуулбал финалд шалгарах юм. Харин Шонхорууд хожигдвол тэдний улирал энэ хүрээд дуусна.
Цувралын дөрөв дэх тоглолтод Хүлэгүүдээс А.Азбаяр 20 оноо, 6-н самбар, Э.Түшиг 17, Ч.Тэмүүлэн 16, Жорди Тшиманга 15 оноо авсан. Харин Шонхоруудаас А.Батхуяг 17, Байрон Уэсли 18, Норвел Пэллэ 15, О.Өсөхбаяр 11 оноо авчээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.