НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурханы өвчлөл эрчимжиж өдөрт 33 тохиолдол илэрч байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу /2026.03.31/ байдлаар шинээр 33 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 18 нь нийслэлд, 15 нь орон нутагт илэрчээ.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,498 болсон бөгөөд 11,722 нь нийслэлд, 2,771 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 67 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас нийслэлд 29, орон нутагт 38 хүн эмчлүүлж байгаа аж.

Үүнээс хөнгөн оноштой хоёр иргэн, дунд 61 байгаа бол биеийн байдал хүнд дөрвөн хүн байна. Өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5,256 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Иймд тус өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх юм байна. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөлөө.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өвчлөл эрчимжинэ гэж байхгүй л дээ. Өвчлөл нэмэгдэж байна гэж бичих ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button