Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл хүчингүй болоод буй.
Тус зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
“Худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр (2026.03.31) Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин удирдан явуулав. Тэрбээр хэлэлцүүлгийн хүрээг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, судлаачид, иргэд зэрэг талуудын байр суурийг сонсох, олон улсын хөгжлийн чиг хандлагыг судлах, Монгол Улсын шүүх, хуулийн практикыг харгалзах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг задлан шинжлэх, улс төрийн болон бодлогын шийдвэрийн хувилбаруудыг хэлэлцэх гэсэн таван агуулгаар тодорхойлсон юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Замира, Б.Тулга, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК), Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Монгол Улсын Их сургууль (МУИС) зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлч нар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа төдийгүй хүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөөнд халддаг энэ зүйл заалтыг Эрүүгийн болон Иргэний хуульд тусгахгүй байх, ийм гэмт хэргийг тусгайлан зүйлчлэн бий болгохгүй байх саналыг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, дараа дараагийн хэлэлцүүлгийн судалгаа тооцоотой, тоо баримттай, тодорхой кэйс, баримтыг задлан шинжилсэн, үр дагаварыг нарийвлан тооцсон нягт, чамбай, ажил хэрэгч байдлаар зохион байгуулахаар тогтов.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten