НийгмийнНийгэм мэдээ

Жаргалант суманд үрийн төмс нийлүүлэх ажил зохион байгуулжээ

Төв аймгийн Жаргалант суманд ОХУ-аас “Гала” сортын 1-р репродукцийн үрийн төмс нийлүүлэх ажлыг өнөөдөр зохион байгуулжээ. Тус сум дотоодын төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийн 50 орчим хувийг дангаараа хангадаг стратегийн чухал бүс нутаг юм.

Жаргалант суманд энэ онд нийт 3410 га талбайд төмс тариалахаар төлөвлөсөн боловч байгалийн давагдашгүй хүчин зүйл гангийн улмаас 1485 га талбайд тариалах 3712 тонн үрийн төмсний дутагдал үүсжээ. Иймд хаврын тариалалтад бэлдэх, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд тус арга хэмжээг "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК зохион байгуулав.

Төв аймагт төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг 94 аж ахуйн нэгж, 7000 гаруй тариаланч үйл ажиллагаа явуулдаг байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button