УЛС ТӨР

“Эсэргүү” Н.Номтойбаярын УИХ-ын бүрэн эрхийг дөнгөвөл аюул нь маш их

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэж “эсэргүү” нөхөр бий. Намын дарга У.Хүрэлсүхтэйгээ тааруухан харилцаатай. Муу гэхэд болно. Ерөнхий сайд болсноос нь хойш л чуулган дээр үзэлцээд сууж байгаа харагддаг. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ч Дорнодын засаглалын асуудлаар маргаад салдаггүй байлаа. Тойрог нь юм л даа.

Ер нь л Ерөнхий сайд байна уу, намын дарга хүн үү хамаагүй хавиралдчих гээд байдаг гэмтэй.

Ийм учраас 2019 оны сүүл хавиас Н.Номтойбаяр руу чиглэсэн Монголын төр, хууль хяналтын байгууллагын “нэгдэл” хөдөлж эхэлсэн. Тэр анзаарагдсан. Харин нөхөр Н.Номтойбаяр анзаараагүй байх. Анзаарсан ч тоогоогүй юу, бүү мэд. Н.Номтойбаяртай холбоотой олон асуудал яригддаг. Үнэн. Өөрөө ч нуудаггүй. “…Зодолдсон уу” гэхэд “…Тийм” л гэнэ. Тайлбарлаад л зогсож байдаг.

Тэгвэл 2019 оны аравдугаар сараас хойш ажилдаа очоогүй байсан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2020 он гаруут Төрийн ордонд морилсон. Тэрээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал бариад орж ирсэн.

Гэхдээ Н.Номтой¬баярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг  яг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх гээд байгаагаа тэр хэлээгүй.

Сүүлд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж бүдэг бадаг хэдэн үг хэлсэн.

Яг үнэндээ Н.Номтой¬баярыг бариад авах үндэс¬лэлийг Улсын Ерөнхий прокурор ч, УИХ-ын Хал¬дашгүй байдлын дэд хорооны дарга, гишүүд ч хэлж чадахгүй байна. Зүгээр л Н.Номтойбаярын үгэнд дургүйцдэг улстөрчид, гэр бүлийнх нь бизнесийг “соц” нүдээр хардаг тэдгээр улстөрчдийн дэмжигчдийнх нь нийлбэр л Улсын Ерөнхий прокурорын барьж орж ирсэн санал туйлын зөв мэт сэтгэгдлийг цахим сүлжээнд тодруулаад байгаа хэрэг.   Нэг жишээ санаанд буугаад болдоггүй. Одоогоос жил гаруйхны өмнө тухайн үеийн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон таван гишүүний нэрийг бариад УИХ руу орж ирж байлаа.

Гэсэн ч МАН-ын гишүүд таван ЖДҮ-чнээ аваад л үлдсэн.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар Байнгын хорооны хуралдаанд оролцож ЖДҮ-чдийнх нь хийсэн үйлдлийг манартал хэлж өгч байв шүү. Монгол төрийн түшээд шүү дээ, уг нь. Төрийн мөнгийг зүгээр л уугаад идчихсэн болохыг Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарын амнаас сонссон. Мартаагүй. Тэгэхэд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан юу гэж хэллээ дээ. “…Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” гэж хэлсэн.

Насаараа мөрдөх алба, прокурорын удирдлагад ажилласан хашир хууль тогтоогчийн үг Монголын төрийн байж байгаа царайг байгаагаар нь л илэрхийлсэн байдаг юм.

Гэтэл Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналд юу байв аа. Дам сурагаар олж авсан мэдээллээр хүний амь хохирсон хэрэгт буруу мэдүүлэг өгсөн байж магадгүй гэж хуулийнхан үзсэн гэсэн, бас хариуцсан ажиллаж байсан яамных нь харьяаны сангаас Засгийн газрын шийдвэрээр хуваарилалт хийгдсэн асуудалд холбогдуулсан гэсэн. Дээрээс нь зодолдсон гэж байгаа юм.  Тэгсгээд болж байгаа.

Энд дээрх хэргүүдийн хор уршгийг ярих гэсэнгүй, дүгнэх гээгүй. Хүний амь, Төрийн сан мэдээж бүрэн бүтэн байх ёстой.

Гэхдээ нөгөө талд ийм халдашгүй, хамгаалалтад байдаг зүйлд халдсан хэмээн хүнийг нотолгоогүй буруутгах нь бас л ноцтой асуудал шүү.

Энэ бүхнээс үүдээд Улсын Ерөнхий прокурорын саналын шалтгаан үндэс нь нарийндаа “…Даргатай муудалцаж, хэрэлдсэн, олон үг ярьсан” гэсэн болж таараад байгаа юм.

ЖДҮ-гийн хэрэг шиг ямар нэг ил тод үндэслэл ярихгүйгээр “…Номтойбаярын бүрэн эрхийг түгдэлзүүлнэ” гээд сонирхол бүхий этгээдүүд хаа сайгүй ярьчихаж байна.

Энэ буруу юм. Угтаа Н.Номтойбаяр хэн ч байж болно. Үгээ нууж нударгаа барьж дийлдэггүй тэр хүний буруу.

Харин нэгэнт сонгогдсон Төрийн түшээ, УИХ-ын гишүүн хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийнхаа төлөө бүрэн эрхээ хөндүүлж, бүр эрүүгийн хэрэгтэн мэт цоллуулаад, прокурорын байгууллага түүнийг нь гүйцэтгэнэ гэдэг маш ноцтой юм. Муу үр дагавартай.

Зүгээр л бод. ЖДҮ-гийн хэрэгт нэг ч гишүүнийг чирж чадаагүй прокурор Н.Номтойбаярыг түгдэлзүүлнэ гээд гүйдэг бол шууд улс төр гэж харагдана. Энэ бол үүнийг бичигч миний бус нийт олны үзэл бодол, байр суурь юм шүү.

Өнөөдөр хар даа. Монгол Улс авлигын индексээрээ 160 дугаар байрт орчихсон байна. Том ухралт болсон. Авлигын хэрэгтэй өчнөөн том улстөрч гадаад, дотоодод тэнээд л явж байна. Тэднийг Н.Номтойбаяртай жишээд бод доо.

Ерөөс энэ бүхэн буюу Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг барьж орж  ирж байгаа явдал нь жилийн өмнө баталсан ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль хяналтын байгууллагад халаа сэлгээ хийдэг болсонтой холбоотой.

Энд анхаарах учиртай том асуудал байна.

“Эсэргүү” Н.Номтойбаярын УИХ-ын бүрэн эрхийг дөнгөвөл аюул нь маш их, шууд утгаараа Монголын парламентын дархлаа нуран унах цөвтэй.

Учир юу гэвэл Н.Номтойбаяраар энэ хэлмэгдүүлэлтийг эхлүүлбэл улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн Монголын төр, хууль хяналтын байгууллагын оролцоотой хэлмэгдүүлэлтийн “махны машин”-аар парламентын гишүүд ёстой гоожно. Н.Номтойбаяр шиг үг дуугарвал, Н.Номтойбаяр шиг даргын өөдөөс сөрсөн хэн ч яг ингээд л чөлөөлөгдөөд, чирэгдээд явдаг болно.

Ер нь бол, Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ гэсэн үг.

Удахгүй ээлжит сонгууль боллоо. Хамаг байдгаараа дэнчин тавьж Монгол төрийн түшээ болсон нөхөд дөрвөн жил амаа хамхиад аятайхан сууж байх хэрэгтэй болно. Юун тэр ардчилал, оронд нь одоогоос 80, 90-ээд жилийнх шиг хэнд ч хазаарлагддаггүй Төр дахин төрж ч мэдэх юм.

Б.ДАМДИН-ОЧИР

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

2020.1.28  МЯГМАР  № 18 (6243)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэр
Нэр
2020-01-28 15:32

за яахав эдгээр новшнууд дахиж тйм хур�##� мур�##�д морилох бишдээ

иргэн
иргэн
2020-01-28 15:41

зэвүүн цаг мөн дөө, Номтойбаяр Хэлмэгдэгч болж, Хуулийн дагуу Ш�##�гая гэсэн Прокурор Хэлмэгдүүлэгч болж хувирсан юм биз д

Зочин
Зочин
2020-01-28 17:48

Энэ бол нийт олны сан�##� бодол биш энэ зөвхөн таны л бодол. Өмөөрөх юмаа олж ядаж байх шив.

Дарваан бөөснүүд даварч бна дах
Дарваан бөөснүүд даварч бна дах
2020-01-28 19:20

Дамдиночир гэж ямар �######� долоож цүнх баригч хийдэг пялдага гөлөг байдаг юмбэ дээ.Юмтай бацаантайгаа явж жангаа зоогло хө.

Ner devshigch
Ner devshigch
2020-01-28 20:28

S#aa minee parlamentiin darhlaa gej ymar uhsen a.c ni bdgiimbee.

Зочин
Зочин
2020-01-28 21:54

хөлсний бичээч

Зочин
Зочин
2020-01-29 04:16

Хахаха энд сэтгэгдэл үлдээгч нарын дотор эрүүл саруул ухаанаар тунгаах чадвартай нэг ч "хүн"�##�га.Харамс�##�тай байна.

Зочин
Зочин
2020-01-29 04:18

Хүрэлсүхээ эр хүн шиг бай л даа...

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-01-29 10:30

Үгүй ингэхэд, х�##�дашгүй эрх дарх хэнд, юунд хэрэгтэй юм бэ? Хэлмэгдэхээс хамга�##�даг юм уу? Тэгвэл Их Хурлын гишүүн бус хүмүүс хэлмэгдэж бай

зочин
зочин
2020-01-29 10:33

байх ёстой амьтас уу? Одоо бол гэмт үйлдлээ ш�##�гуулахаас хайцайлгах хөшүүрэг болж байх бус уу?

Шудрага ёс
Шудрага ёс
2020-01-29 11:29

Хүүш дамдиан: ЧИ энэ F*CKING НИЙТЛЭЛЭЭ бичихдээ,сумтайбаяраас ХЭДИЙГ авсан,ЛАЛАР ВЭ? Хол очиц ХУЦ ,okay?And F*CK сумтайбаярыгаа!

иргэн
иргэн
2020-01-29 13:22

дамдин очир гэдэг хүн МАК-с татг�##�захын аргагүй сан�##� авчлдээ

Холбоотой мэдээ

Back to top button