Ой хээрийн гурван түймрийг бүрэн унтрааж, дөрвийг нь цурамд оруулав
Зүүн аймгуудад гарсан ойн хээрийн гурван түймрийг бүрэн унтрааж, дөрвийг нь цурамд оруулаад байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв. Нийт найман дуудлага бүртгэгдсэн бөгөөд Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна гэлээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт найман ой, хээрийн бүртгэгдсэн байна. Эдгээр түймрээс Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Сүхбаатар аймгийн Асгат сумдад гарсан гурван түймрийг бүрэн унтраажээ.
Харин Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад гарсан дөрвөн түймрийг цурамд оруулаад байгаа аж.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 133 алба хаагч, 16 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 143 хүн, 24 автомашин буюу нийт 274 хүн, 40 автомашинтайгаар оролцож байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.