НийгмийнНийгэм мэдээ

АТҮТ: Альфард машинаар зорчигч тээвэрлэх хориотой, ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг

"Хот хооронд явдаг альфард маркийн авто машинуудыг хориглож, жолооч нарыг нь торгоод явуулахгүй байна" гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар АТҮТ-ийн техникийн аюулгүй байдал, хяналт шалгалтын газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс тодрууллаа.

- Хот хооронд явдаг альфард маркийн авто машинуудыг торгоод явуулахгүй байгаа талаар жолооч нар ярьж байна?

-Энэ бол угаасаа хориотой, хууль зөрчсөн үйлдэл. Тодруулбал, Зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, Авто тээврийн тухай хуульд тус тус "Буруу рультэй машинаар зорчигч тээвэрлэхгүй" гэж заасан байдаг. Альфард буруу рультэй, долоон хүний суудалтай, В ангиллын авто машин. Жижиг тэргийг бодоход арай олон суудалтай, дайвар авахад багтаамжтай учраас жолооч нар ашгаа бодоод хот хооронд хүн тээвэрлээд байдаг юм. Ихэвчлэн шөнийн цагаар, хурдны ямар ч хязгаарлалтгүй, маш тод гэрэлтэй явдаг нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

-Хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа хэчнээн тооны альфард байгаа бол?

-Ихэвчлэн Өмнөговь аймаг, Замын-Үүд, Алтанбулаг боомт руу альфард болон веллфаяр маркийн автомашинаар зорчигч тээвэрлэдэг. Хууль бусаар явдаг учраас яг таг тоо гаргахад төвөгтэй. Он гарснаас хойш Улаанбаатарт хууль бусаар зорчигч тээвэрлэсэн 343 тээврийн хэрэгсэл байгаагийн дийлэнх нь альфард байна.

-Зөрчлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ. Танай байгууллагын эрх хэмжээ хүрдэг үү?

-Авто тээврийн улсын байцаагч хөдөлгөөнд хяналт тавьж, хууль зөрчсөн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгодог. Энэ бол 2017 онд тусгасан мөнгөн дүн. Есөн жилийн дараах өнөөгийн мөнгөний ханштай харьцуулахад хэцүү. Жолоочид ямар ч торгууль шийтгэл болж чаддаггүй. Дайврынхаа мөнгөнөөс л гаргаад өгчихдөг.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв шүү. Буруу рультэй машин зөрөхөд ч аюултай байдаг. Тэгээд дүүрэн хүн суулгачаад хурдлахыг нь яана

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chi uuruu suuhgvi bhd l bolchih asuudal bna chde

Зочин
Зочин
Reply to  Зочин

Buruu rylitei mashina oruukj irehee bolij cdhgvi bj bas hvnii ed hurungiig bolohgvi bolno kkshsh

Зочин
Зочин

Хөгжил муутай ядуу буурай орнуудын жишиг шдээ дээгүүрээ хувааж идчээд ард иргэдээсээ торгууль татвар бүрдүүлдэг лалрын улсдаа та нарын кармаанаас хулгай хж яваагүйл байлтай

haha
haha

umnugoviin alparduud bol chi uheed uguuch gesen shig l gerel chiidentei albaar gyalbuulaad l mash hurdtai davhidag aluurchid baidag shuu.

Зочин
Зочин
Reply to  haha

ylgaagui l hodoo zamd garaad uchirgui hurdaldag biz dee aluurchid gechijee l###r chin

Зочин
Зочин

Суудлыхаа тоогоор хүн суулгаад явах одоо дүрэм зөрчсөн үйлдэл үү тоёота олон улсын стандартад нийцээд л ийм машин гарсан байгаа манай малнуудаас дор хүмүүс байв гэж.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл
Reply to  Зочин

Буруу рубль гэж байна архичин малаа

Зочин
Зочин

Энгийн иргэн гэр бүлтэйгээ явахад торгохуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нотлохгүй юу

Зочин
Зочин
Reply to  Зочин

торгоно

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hutsva

Зочин
Зочин

Арай их хурдтай явдаг. Нэг удаагийн буруу үйлдлээр маш муу зүйлд хүргэнэ. Хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин

Mongol ulsad chini yvj baigaa mashinuudiin ihenh buruu uruultei tereg baihad iim teneg standart bolih heregtei shdee. Oorsdiigoo mundag geed bodson heden baitsaagch nar hariltsaa handlaga baihkui urgelj torgoj huuj tuuj baidag. Naad mashind suugaad yvdag uchnuun hun baihad yaj boliulj chadahvdee.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

Зохицуулалтаа хийчихээд арга хэмжээгээ аваарай. Хуцдаг лаларуудаа. Буруу рубльтэй машины импортоос багагүй ашиг олно. Оруулж ирээд унаж байгаа хүмүүсээ бас торгож ашиг олно. Лаларын шуналын туламнууд.

Зочин
Зочин

Чамайг унахыг чинь хориогүй битгий хулгайгаар хүн зөөгөөд бай гэж байна

Зочин
Зочин

Зөв ажил бнаа их хурдтай явдаг,стандарт бус маш хурц тод гэрэлтэй орон нутагт явдаг альпардыг болиулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Суудлыхаа тоогоор хүн суулгаад явах одоо дүрэм зөрчсөн үйлдэл үү тоёота олон улсын стандартад нийцээд л ийм машин гарсан байгаа манай малнуудаас дор хүмүүс байв гэж.Хурд хэтрүүлэн явж байгаа нь л жолоочийн буруу байх.

Зочин
Зочин

Иргэдийн гагц хүсэж байсан зүйлийг хийлээ. Хот хоорондын замд аймшигтай нүд сохлом гэрлээр шар хэдэн хүнийг замаас нисгэж одуулсан бол доо.

Зочин
Зочин

Торгуулыг нь голчихсон ч байх шиг.Монгол хүн чаддагаараа амьдарч болохгүй ээ.Төр ньтэр чигтээ хятадын бодлого хэрэгжүүлэгч болчих гэж дээ

Зочин
Зочин

Аль цагт Монгол улс замын хөдөлгөөний хууль дүрмээрээ хөгжих байсан ч албин чөтгөр Элбэгдорж ерөнхийлөгч болохын тулд буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг чөлөөтэй оруулана гэж шийдвэр гаргаад ерөнхийлөгч болсон үр дүнд нь олон зуун хүний амь нас хохирсон доо!! Ум маани бадми хум

Зочин
Зочин
Reply to  Зочин

за залаад байгаарай. Бүх юманд л Элбэгдорж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Илжигдорж бол хорчин

Зочинзочин
Зочинзочин

Торгууль татвар

Зочин
Зочин

импортоор оруулж ирээд унах асуудлыг албан ёсоор хориогүй бол, иргэд унаад, гэрийнхнээ ч юмуу, өөр хүмүүс ч юмуу суулгаад явж болно биздээ???? эсвэл энэ машиныг бүр хорих хэрэгтэй

Зочин
Зочин

Зөв ..буруу рультэй машин , тэгээд арайл хурдан явдаг

Dft
Dft

Shal uatggui tailbar naasan tsagdaa nar iim medegdel hiin suuhaas ichih heregtei shuu

Хулгачд
Хулгачд

МАН СОНГООРОЙ

Зочин
Зочин

Төр нь тэр чигтээ хятадын бодлогыг хэрэгжүүлэгч болчих гэждээ. Монгол хүн эх орон доо чадах чинээгээр амьдарах болжгүй болох гэж бүр торгуулыг нь голчихжэн

Зочин
Зочин

Тэгэхдээ хамгийн тохилог зөөлөн тав тухтай унаа

Мөнх
Мөнх

Тэгвэл зөв үрүүлтэй пургон авто машиныг мөн адил торгоод бгаа шүү дээ эныг юу гэж ойлгох вэ зөв үрүүлтэй машинд зөвшөөрөл өгч болдоггүй юмуу .....

Зочин
Зочин

Za boliochdee ter tanai huuli esnii gd bga awto busnii gerelnuudee shunuur ywkuu bol ta nar uheh gj bga yum shig torgood bdg bizdee

Зочин
Зочин

Хурц нүд гялбуулсан тод гэрэлтэй гэрэлээ шилжүүлдэггүй.

Зочин
Зочин

Тэгээд Алпардыг яаж ашиглах юм.Гэрийнхэтэйгээ явж болохгүй,юм ачиж болохгүй

Зочин
Зочин

Улсын унаа хэцүү шүү тээш авч явхад арай л их мөнгө нэхнэ гарахгүй

Хуульч
Хуульч

Торгуулийн мөнгөн дүнг нэмнэ гэж байгаарай үнэхээр эрсдэл, аюултай юм бол эрхийг нь хасдаг болмоор юм байна даа

Зочин
Зочин

P###a ter gerelee l shalgaj horiglooch

Зочин
Зочин

Замын-Үүд, Дорноговь, Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Эрхүү, Улан-Үд зэрэг газар луу хулгайн тээвэр замаа алдсан, тогтсон тариф байхгүй, даатгалгүй, маршрутгүй, цагийн хувааргүй ер нь бүтэхгүй зүйл их. Хүний ачаа аваад алга болно. Одоо ТЗ вокзалын ард бүүр зорчигч, ачаа тээврийн терминал шиг юм боллоо. Дуу чимээ, хог новш, түгжрэл гээд яаралтай шийдвэл зохих асуудал шүү.

Ган
Ган

Нам зогсоох хэрэгтэй ялангуяа тэр вокзал дээр 2 эгнээ хаагаад тавьсан замын үүд явдаг альфардуудийг,данлаа шөнө нойргүй явна үүргэлэнэ,гэрэл гэж аймаар

Зочин
Зочин

Гэрэлтүүлэг нь бүгд нүд сохлом мэлийсэн цагаан юмнууд дан урсгал сөрж шахаж орж ирнэ. Арай шүү....

Зочин
Зочин

Эргүүтэх юмаа

BATSAIHAN
BATSAIHAN

БОЛЬЖ ҮЗ. БАЙГАА МАШИНААРАА АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨӨРӨӨ ХАНГААД Л ЯВНАШТЭЭ. ХУДЛАА УХААН ГАРГАДГАА БОЛЬЧИХООЧ

Зочин
Зочин

Shaana biz

Зочин
Зочин

Дугуй стандарт байх ёстой
монголчууд үйлдвэрлээгүй

Зочин
Зочин

Зөвшүү новшийн алпардуудыг цэгцлэх ёстой хогийн амиа бодсон тод стандарт бус ламп тавьцан үхэх гж бгаа юмшиг давхидаг гайнууд хүн тээвэр хийхийг шууд хоригло

Зочин
Зочин

Бас тод гэрэлтэй прүүс жийпэнцэрүүдийг болиул торго гэрэл аян зохио

Холбоотой мэдээ

Back to top button