УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгох ажлын хэсгийн хуралдана

Өнөөдөр гурван ажлын хэсэг, дөрвөн байнгын хороо хуралдах товтой байна. Тухайлбал, 13:00 цагаас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болох юм.

Түүнчлэн өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хуралдаан болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Хуралдаануудаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл
  •  Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан
  • Үндэсний статистикийн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан
  •   Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл зэрэг байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Үндэсний олон нийтийн телевиз хэн ч үздэггүй. Татвар бас авна битгий өг. Барууны хөлсний хог

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button