НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

ОХУ-аас 4,000 тонн төмсний үр импортолно

Өнгөрсөн жил тариалалтын гол бүс нутгаар гантай байснаас шалтгаалж 10 мянган тонн төмсний үрийн дутагдалд орсон байна. Иймд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 4,000 тонн төмсний үрийг ОХУ-аас импортлохоор болжээ. Одоогоор 300 тонн үрийг оруулж ирсэн бөгөөд тонн тус бүр нь 1.8-2.3 сая төгрөгөөр авчээ.

Энэ жил 16.3 мянган га талбайд төмс тариалахаар төлөвлөсөн ч үрийн дутагдал үүссэн учир боломжгүй болсон юм. Түүнчлэн төмс тариалалт ирэх сараас эхлэнэ. Монгол Улс нийтдээ 630 мянган га талбайд тариалалтын ажил хийхээр төлөвлөсөнөөс 310 мянган га талбайд 50 мянган үрээр улаан буудай тариалах юм. Үлдсэн га талбайд төмс болон хүнсний ногоо тарихаар төлөвлөжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button