УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Парламент намгүй хоёр гишүүнтэй болов

Таван нам, эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй манай улсын парламент намгүй хоёр гишүүнтэй болов. Нэг нь ХҮН намаас Баянгол дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Золжаргал, нөгөө нь ИЗНН-ын жагсаалтад багтаж гишүүн болсон Р.Батболд юм.

Ж.Золжаргалын хувьд |2025.12.03|-нд "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.

Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр ЗГ-ыг огцруулах гарын үсэг зурсан.

Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн хэмээн намаасаа түдгэлзэж байгаагаа илэрхийлсэн.

Харин Р.Батболдын хувьд 2023 онд элссэн ИЗНН-ынхаа дарга Б.Батбаатартай түнжин хагарч, "Онц их хурал" хуралдуулж намын даргаар өөрийгөө өргөмжилсөн. Улмаар тус хурлаас гарсан намын дүрэм болон өөрийгөө ИЗНН-ын даргаар батлах хүсэлтээ УДШ-д хүргүүлчихсэн байгаа юм. Эл үйлдэл нь намын дүрмийг ноцтой зөрчсөн, намын Их хурлын бүрэн эрхэд халдсан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэмээн ИЗНН-ын Дүрмийн хороо үзэж намын гишүүнээс түдгэлзүүллээ.

Мөн намын зүгээс дараагийн гишүүнийг УИХ-д оруулж ирэх талаар яригдаж эхэллээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө хөөрхий нялх байна даа одоо намгүй болсон Зоки ноёнтон МАН АН хулмастай үмхий суганы аль нэгэнд нь шургах нь зөв байх.Батболд нь болохоор эрт дээр үеэс улбаатай албан тушаалын хийрхэлд хэтэрхий автаж даргыхаа араас сэмхэн хутга шаачлаа сумаа тавиад нумаа нуучлаа шүү дээ.Энэ нөхөр их хурлаас ч хөөгдөж мэдэхээр боллоо шүү.Монголын улс төр маань хормой султай хүүхний бохирдсон дотоожны үлгэрий гдахин нэг санууллаа

Зочин
Зочин

ЗОЛЖАРГАЛ ГЖ ЮМ БҮХЭНД ХОШУУ ДҮРСЭН 1 БУЗР БНАА ТУУЛЫН ЗАМ ГАЦААСАН БУЗРУУДЫН 1 НЬ ЭНИИШД НОДНИН НАМАР ХӨХ НҮҮРС ГЭЭД БАС Л ХУЦААД ЯВЛУУ ОДОО ТГД ТЭР СЭЛБЭ ДЭД ТӨВ ДҮҮЖИН ТЭЭВЭР СТАНЦ 5 МАВАА ИЖЭЛ СҮРГҮҮДТЭЙГЭЭ НИИЛЖ ЯВЖ ХУЦАЖ УЛИЛДАЖ ГАЦААГААЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button