Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах хэрэггүй
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Бүлгийн дарга Ж.Батжаргал хуралдааны шийдвэрийг танилцуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудал удаашраад байгаа шалтгааныг тодруулахад "Гацаанд ороогүй, яарах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас гадна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Эдгээрийг нэгтгэж хэлэлцүүлгийн түвшинд авч явна" гэв.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл болон Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан УИХ-ын дарга нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аас дэмжихчихээд байгаа юм. Мөн УИХ-ын Тамгын газраас УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалт хийж байгаа аж. Энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр хэлэлцээд УИХ-д өргөн барих юм байна.
Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэний дараа дээр дурдсан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлгийн түвшинд авч явна. Бүгд нэг хуульд өөрчлөлт оруулах, сайжруулах агуулгатай. Ард түмний төр барих эрхийг төлөөллөөр хангаж байгаа байгууллагын тухай хууль учраас иргэд, олон нийтийн саналыг өргөнөөр сонсож тусгана гэдгийг Ж.Батжаргал дарга онцлов.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ИХ ГОЁ ГАРАА ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРХТЭЙ ДЭЭР ҮЕИЙН СУМЫН АДУУЧИН ЦАРАЙТАЙ ГӨЛДИЙСӨН НӨХӨР ШҮҮ
Энэ хаврын чуулганаар лав хэлэлцүүлэхгүй хугацаа авч сунжруулах юм байна. Намраас төсөв гэж суусаар мартагнуулаад он гаргана. Дараа жил болохоор сонгуультай бас сонгуулийн өмнөх жил улстөржиж хэрэлдээд бүр мартна. Ингээд энэ хуулийг амилуулахгүй гацаахаар МАН- ын бүлэг, АН- тайгаа тохироо хийсэн нь тодорхой боллоо.
МАН-ын ус түлээгээ зөөдөг тэрэгний шар үхэр нь ээ.
Юунд сандарч яараав. Нэг их сандраад байх явдалгүй. Чамайг яр нь УИХ-ын гишүүн биш тэрэгний шар гэж бичсэн байна. Бүлэгтээ байгаа хулгайч нарынхаа учрыг олох ажил хийвэл илүү үр дүнтэй байна даа.