Усанд суусан "УАЗ" автомашиныг татан гаргаж иргэний амь насыг аварчээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газарт хөдөлгөөн үйлдэж явсан “УАЗ” 396252 загварын ачааны автомашин хоёр зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд гаргаж, “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин голын усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид "УАЗ" загварын суудлын автомашин "Буянт" голд суусан байсныг татан гаргалаа. Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, гол, нуурын усанд суусан зургаан тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есөн иргэний амь насыг авран хамгаалж, 15 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.

Гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МӨСӨНД ЦӨМӨРСӨН ЮМ УУ? УСАНД СУУСАН ЮМ УУ? ТЭГЭЭД АЛЬ НЬ ЮМ БЭ? БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛГҮЙ ЭНЭ МААНАГ СЭТГҮҮЛЧИДЭЭ АХИЖ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛД СУУГААЧЭЭ
Энэ машин УАЗ юм уу?
УАЗ, ЗИЛ ээ ч ялгахгүй байж юун мэдээ бичих дуртай новш вэ? Ядаж хажууд байгаа мэдэх нэгнээс асуухад яадаг байнаа