НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай байна

Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна. Үүнд Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нэн их хуурайшилттай байна.

Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай, Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Архангайн зарим газраар дунд зэргийн хуурайшилттай байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button