УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлэг: Эрдэнэбүрэн УЦС зэрэг үндэсний аюулгүй байдалд нэн чухал төслүүдийн зээлийн ашиглалтыг шуурхайлах нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гадаад зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар хэлэлцжээ.

Манай улсад гадаад зээлийн хөрөнгөөр 74 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд авч ашиглаж чадаагүй 13,8 их наяд төгрөг байна. Үүний 38 хувийг Газрын тос боловсруурлах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл эзэлдэг аж.

Иймд "Улс орны нийгэм, эдийн засагт нөлөө бүхий үндэсний аюулгүй байдлыг хангах, валютын гадагшаа урсгалыг бууруулахад ач холбогдол бүхий томоохон төсөвт өртөгтэй эдгээр төслүүдээ эрэмбэлж, ашиглалтыг шуурхайлах нь зүйтэй. Мөн өртөг зардлаа өөрийн үндсэн үйл ажиллагаагаар нөхөх аж ахуйн бизнесийн шинж чанартай төсөл арга хэмжээнд авч ашиглаж байгаа зээлүүдийг Өрийн удирдлагын тухай хуулийн таазын хэмжээнд нь багтаан, Хөгжлийн банк зэргээр дамжуулан шийдэх эрх зүйн орчны гаргалгааг судалж, танилцуулах Засгийн газарт уламжилсан талаар бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав.

Харин Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэжээ. Төсвийн тухай хуулийн шаардлагын дагуу гадаад зээлийн ашиглалтыг жилд бага хэмжээгээр батлаж байгаа нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, зардал нэмэгдэх эрсдэл үүсгээд байгаа билээ.

Ташрамд дурдахад, 2025 оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн гадаад зээлийн санхүүжилтийн 26 хувийг зам тээврийн салбарт, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцжуулалтад, 14 хувийг усан хангамж, эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарт, 11 хувийг эрчим хүчний, 9 хувийг боловсрол, онцгой байдлын салбарт, 18 хувийг бусад салбарт тус тус ашиглажээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арчаагүй малууд!!! Чадахгүй баж би чадна гэж зүтгэнэ!!!

Холбоотой мэдээ

Back to top button