Европын холбоо хүүхдүүдийг сошиал платформ хэрэглэхийг хориглох хууль санаачилж магадгүй
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мягмар гарагт /2026.05.12/ хэлэхдээ, хүүхдүүдийг сошиал платформ хэрэглэхийг хориглох хуулийг энэ зун санаачилж магадгүй гэж хэлжээ. Сүүлийн жилүүдэд Европын холбооны гишүүн орнууд цахим орчинд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бэхжүүлэхийг комисст уриалах нь нэмэгдээд байсан юм.
Фон дер Лейен Копенхагенд болсон Хиймэл оюун ухаан ба хүүхдүүдийн асуудлаарх уулзалтын үеэр “Технологи хэр хурдацтай хөгжиж байгааг бид харж байна. Энэ хурдацтай хөгжил хүүхэд болон өсвөр насны аль ч үе шатанд нөлөөлдөг” гэж хэлжээ. Европын холбооны хэд хэдэн улс үндэсний хэмжээндээ сошиал платформуудыг хүүхдүүдэд хязгаарлах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Европын комиссын хувьд хүүхдүүд сошиал платформд донтож, сэтгэл түгших асуудлыг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авч болохыг судлах зөвлөл байгуулжээ. Тэрхүү зөвлөлийн дүгнэлтийг харсны дараа шийдвэрээ гаргана гэж фон дер Лейен хэлсэн байна.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.