НИЙГЭМНийгэм ярилцлага

Б.Урангоо: "Хүчит Шонхор" захын үнээс ₮5-7 мянгаар хямдхан мах зарах гэтэл "үнэ унагалаа" гэж хөөсөн

Энэ сарын 17-нд буюу өнгөрсөн амралтын өдөр иргэн Б.Урангоо "Хүчит шонхор" худалдааны төвд үхрийн махыг кг тутмыг нь 30 мянган төгрөгөөр зарахаар очсон ч "үнэ унагалаа" гэх шалтгаанаар хөөгджээ. Мөн тус үйл явдлыг видео бичлэг хийтэл устгуулж байж хашаанаас гар хэмээн шаардсан" тухай өөрийн цахим хуудаснаа бичсэн юм. Тэгвэл бид иргэн Б.Урангоотой уулзаж болсон нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Видео:

-"Хүчит шонхор" захад мах худалдаалахаар очоод "үнэ унаглаа" гэх шалтгаанаар хөөгдсөн тухай өөрийн цахим хуудаснаа та бичсэн байсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Өчигдөр буюу энэ сарын 17-нд манай аав, ээж хоёр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас нэг үхрийн мах борлуулах санаатай ирсэн юм. Амралтын өдөр таарсан учраас байрны гадаа хүн хөл бага байсан. Тиймээс Хүчит Шонхор зах орж махаа худалдаалахаар очсон аав ээж хоёрыг минь "ханш унагааж, махаа хямд зарлаа" гэж худалдаа эрхлэгч нар нь нийлж хөөж байна гэж намайг дуудсан. Улмаар очтол мах хэмжиж байсан жинлүүрийг нь булаагаад авчихсан, зах доторх худалдаа эрхлэгч нар нь бүгд шахуу цуглачихсан хөгшин настай хүмүүс рүү дайрч давшилсан байдалтай байсан.

-Анх "Хүчит Шонхор" зах руу орохдоо зөвшөөрөл авсан болов уу?

-Аав, ээж хоёр очоод автомашин явдаг замынх нь хажууд зогсож байтал хамгаалагч ирээд "захын хойно гараад зогсчих, тэнд хүмүүс машинтай зогсож мах зардаг юм" гэж хэлээд очуулсан байгаа юм. Эхэндээ ямар нэгэн асуудалгүй, зүгээр оруулж мах зарахыг нь зөвшөөрчхөөд өөрсдийнх нь үнээс 5-7 мянган төгрөгөөр хямдхан худалдаалж эхлэнгүүт үнэ нь унана гэж санаад үг дуугүй хөөж эхэлсэн байх. Ер нь махны үнийг өсгөж байгаа хүмүүс бол “Хүчит шонхор” захын худалдаачид. Малчдаас махыг нь хямд авчхаад лангууны түрээсийн зардал гэх шалтгаанаар далим гаргаж үнээ хүссэнээрээ нэмдэг.

-Тухайн өдөр доторх лангуун дээр мах ямар үнэтэй худалдаалж байсан юм?

-Махаа зарахаасаа урьдаж манай хоёр дотогш орж лангуунуудаар үнэ судлахад ястай үхрийн мах 34-35 мянган төгрөг, ясгүй цул мах нь 37-38,5 мянган төгрөгийн үнэтэй байсан. Ганц үхрийн мах учраас кг нь 30 мянган төгрөгөөр өгчихье гээд зарж байтал худалдагч нар нь нэг нэгээрээ гарч ирээд хэрүүл хийсэн байгаа юм. Сүүлдээ манай хоёрын махаа жинлэж байсан жинлүүрийг нь булааж аваад махыг нь заруулахгүй байсан. Иргэд уг нь хямдхан шинэ мах байна гээд авах гэтэл жинлүүрийг нь булаачхаад хөөсөн. Тэнд удаан маргалдсан бол биед халдаж мэдэхээр юм байна лээ.

-"Хүчит Шонхор" захад машинтай мах борлуулсан ч тодорхой хэмжээний төлбөр төлдөг гэж сонссон. Төлбөр төл гэсэн шаардлагыг танд тавьсан уу?

-Тухайн борлуулсан махныхаа хэмжээгээр төлөх төлбөр нь янз бүр байдаг гэсэн. Бид нар "Хүчит Шонхор" захад мах зараагүй. Зарах гэхээсээ илүүтэйгээр жинлүүрээ булаалгаад хөөгдөөд л таарсан. Иргэд мах авах гээд уутаа барьчихсан хүлээгээд байдаг гэтэл жинлүүрийг нь өгөхгүй байсан. Зарим иргэд бүр бид нарыг дагаж хашаанаас гарч мах худалдаж авсан. Хямдхан чанартай, шинэ мах авах эрэлт, хэрэгцээ иргэдийн дунд их байна лээ.

-Иргэд ямар байр суурьтай байх шиг байна?

-Бүгд л бид гурвын талд байсан шүү. "Яахаараа малчид нь өөрсдөө ирээд махаа зарж болдоггүй юм. Ямар давуу эрхтэй гэхээрээ хөөж туугаад байдаг байна" гэх мэтээр биднийг дэмжиж байсан. Иргэдэд хямд, чанартай мах авах хэрэгцээ үнэхээр шаардлагатай байгаа. Малчдын гараас махаа авахыг эсэргүүцэх нэг ч иргэн байхгүй нь ойлгомжтой.

-"Хүчит Шонхор" захын худалдаачид 20 гаруй жил махны үнийг хүссэнээрээ өсгөлөө, төрөөс хяналт тавих цаг нь болсон-

-"Малчдын мах худалдаалах цэг" гэж байгаа шүү дээ. Тэнд очиж үзье гэж сонирхоогүй юу?

-Малчдын махны зах гэж сонсож байсан. Миний хувьд үнэ нь ялгаагүй санагдсан. Тэгээд ч олон кг мах биш ганц үхэр учраас сонирхож үзээгүй. Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан болохоор ганц үхэр борлуулах санаатай хөдөөнөөс ирсэн хэрэг.

-Үхрийн махаа зараад дуусчихсан уу?

-Одоо л бол махаа зараад дууссан. Нэг килограммыг нь 30 мянган төгрөг гэхээр иргэд "шуураад" л дуусаж байна.

-Таныг "гар утсаараа хийсэн бичлэгээ устгаж байж хашаанаас гар" гэсэн гэж та цахим хуудаснаа бичсэн байсан?

-"Хүчит Шонхор" захын худалдаа эрхлэгч нар бүгд гарч ирээд нэгэн зэрэг дайраад байсан учраас утсаараа бичлэг хийсэн. Гэтэл гарах гэтэл бичлэгээ устгаж байж хашаанаас гараарай гэж шаардсан. Цагдаа дуудчих, тэгээд асуудлаа шийдчихье гэхээр дуугардаггүй, тэгсэн хэр нь хүн рүү нэгэн зэрэг олноороо дайрдаг сонин улс байна лээ.

-Иргэн хүний хувьд махны үнэ өндөр байгаа дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Зохиомол үнийн хөөрөгдөл гэж боддог. Мах ч гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төр засаг нь барьж, тогтвортой байлгах талаас нь холбогдох газруудтайгаа хамтран ажлаасай гэж хүсэж байна. Би долоо хоногийн өмнө "Хүчит Шонхор" захаас мах авахад үнэ нь харилцан адилгүй, өөр өөр байсан. Одоогийн махны үнийн хөөрөгдөл "Хүчит Шонхор" захын худалдаа эрхлэгч нартай л холбоотой гэж боддог. Тэд нар сүүлийн 20 гаруй жил махны үнийг тогтоож ирсэн учир амандаа орсон үнээ хэлж зардаг.

-Худалдаа эрхлэгч нар лангууны түрээс өндөр байгаа учраас үнээ нэмэхээс өөр араггүй болдог хэмээн тайлбарладаг. Тэгэхээр үүнд төрийн хяналт хэрэгтэй байх нь?

-"Хүчит Шонхор" захын түрээс, махны үнэ хоёр тэдэн төгрөгөөс дээш гарахгүй" гээд төр нь тогтоочих хэрэгтэй. Тэгж хяналт сайжирч үнэ тогтворжино.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Хүчит Шонхор" захын худалдаа эрхлэгчээс дээрх асуудлаар тодруулахад "Бид махны үнэ унагалаа гэж огт хөөсөн зүйл байхгүй. Иргэн Б.Урангоо орон нутгаас туранхай мах буюу бидний хэлдгээр "шулааны үхэр" авчирч жижиглэнгийн үнээр зарж байсан. Жижиглэнгээр тарган мах л зардаг. Гэтэл тухайн иргэн 30 мянган төгрөгөөр үнэтэй зарж байгаад нь л шаардлага тавьсан. Мөн лангуун дээр бус гадаа талбайд эл зогсож махаа худалдаалсан нь шаардлага хангахгүй гэж хэлсэн" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Нөөцийн махны талаар дэлгэрэнгүй агуулга унших бол:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хүн шулах аа л боддог захын шулаачидад ухамсар гэж түй ч байхгүй л дээ. Захын түрээс, махны үнийг төр тогтоож өгөх хэрэгтэй гэж байгаа нь зөв ш дээ.

Зочин
Зочин

Хүчит шонхор захаар үйчлүүлхээ л больчихооч. Тэгээд л наадуул чинь үнээ буулгаад даврахаа больж шалдаа бууна ш д

Зочин
Зочин

Хүчит шонхорыг татан буулга

хүннү
хүннү

Энэ бол хоёр талтай. Хүчит шонхорын ченжүүд махны үнийг барьдаг. Малчдын гар дээрээс 10 000-р авч лангуун дээрээ 18-23 мянгаар зардаг. Тэд хэлэхдээ бид ясных нь үнийг хасаад 2-3 мянган төгрөг нэмдэг гэж хэлдэг. Нөөцийн мах байсан ч дээрх үнэ буурдаггүй. Тэндээс эрүүл аруй шаардаад хэрэггүй. Мөнгө төлөөд “мах эрүүл” гэсэн бичгээ авчхана. Тариа хийсэн малаа шууд л нядлаад хотруу ачдаг. Тэр маханд хэн шинжилгээ хийх юм? Манайд хавдар ихсээд байгаагийн гол учир нь энэ. Нэг үгээр малчид хотод байгаа төрөл садандаа биологийн зэвсэг хэргэлж байна

Зочин
Зочин

Ёооо

Зоч
Зоч

Шонхор захын лангуу гадаагүй шуналын бузруудл мах зардагшдэээ

Зочинзочин
Зочинзочин

"Хүчит шонхор" сүлжээ, дамчдын бүлэглэлийг хаах цаг болсон. 20 гаруй жил боллоо. Бохир, заваан. Зарах махаа чийгтэй алчуураар шудраад зогсож байдаг.

Зочин
Зочин

Үнийг нь хэт хөөрөгдөөд байгаа шулаачдыг худалдаа хийх эрхийг нь тодорхой хугацаанд хорьж болдоггүй л юм байх даа.

Энэбиш
Энэбиш

Аливаа үнийг хөөрөгдөгч чэнжүүдийг алаад хараач Машины дугаарыг хар бүх дугаарыг нь тэр тээврийн газар хүчингүй болгох хэрэгтэйшдээ

Зочин
Зочин

Махны ченж байхгүй бол малчид махны үнэийг улам их өсгөнө шүү малчид аиандаа орсон үна хэлдэг Өнгөрсөн намар баахан малчидын гар дээрээс гээд бохир заваан зах энэ тэндгүй байгуулагдсан махны үнэ яаж өслөө

Иргэн
Иргэн

Хүчит шонхор захыг хаах хэрэгтэй

Арман
Арман

хүн өөрийн бараагаа дур мэдэн зарах эрхтэй

Зочин
Зочин

Хүчит үонхор зах бол иргэдийг шулан мөлждөг газар нь үнэн

ИРГЭН
ИРГЭН

ТӨСВӨӨС ЦАЛИНЖИЖ БАЙГАА ТӨР ЯМАР ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА ВЭ. ТӨР ЯМАР Ч КОМПАНИД БАЙХГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Махны ченжүүдийг цэгцлэх хэрэгтэй шүү арай л даварчихсан

Бөөлжис
Бөөлжис

Ухралаа чи мах гурилын үнээр хөрөнгөтний нийгэм гэж галзуурахгүй байвал яасан юм бэ.Япон өндөгөөр бизнес хийдэггүй жишээ бий.

Холбоотой мэдээ

Back to top button