Нөөцийн мах өнөөдрөөс 13-15 мянган төгрөгөөр зургаан байршилд борлуулагдана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс /2026.05.19/ эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэг зохион байгуулна. Нөөцийн махыг килограмм тутмыг 13-15 мянган төгрөгөөр худалдаалах аж.
Байршил:
• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн ирэх Лхагва гаригаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, Пүрэв болон Баасан гаригаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ гэдгийг албаны хүмүүс мэдээлэл хийлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр Жуковт очерлоод хүрээгүй 2машин дээр олговол хүмүүсийн цаг завыг хэмнэх юм шиг санагдсан Өглөө 11цагийн орчимд эхэлсэн гэсэн өнөөдөр очно доо
Нөөцийн хулгайд алдсан махны эзэд нь тодорч байгаа болтой. 2000 тонн мах гол гаргасан Дорнод Багануур хавийн БатЭрдэнэ хэмээгч үе үеийн ХАА н сайдын итгэмжит нөхөр гэсэн байна. Учрал сайд огцомдоод Нямба Женко нарыг заагаад шийтгэчихсэн байдаг. Одоо яанаа. Тогтоолоо эргэж харах болов уу.
Зүүлийч нямба ямар хамаатай юм. Женко чинь хамааралтай өмгөөлөх гээд ядчих юмаа энэ мояа нар
Niseh yarmag bio yasan ochihgeed baisaraar baigaal duusan buun yas awna shuu 22222
Niseh yarmag bio yasan ochihgeed baisaraar baigaal duusan buun yas awna shuu 22222