АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн 24 мега төслийг бүхэлд нь шалгаж эхлэв
Нийслэлийн 24 мега төслийг АТГ, ТЕГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлжээ. Тодруулбал, энэ сарын дугаар сарын 18-н АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нэр бүхий иргэнээс нийслэлийн төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалтын талаар мэдээлэл ирүүлж, нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгахуулахаар хандсан байна.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт иргэний гомдолд "Нийслэлийн төсвийн нийт зарлага 1,2 их наяд төгрөгөөс 5,8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал хангалтгүй. Мөн хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тул шалгаж өгнө үү" гэсэн гомдол ирүүлсэн. Мэдээллийг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зааснаар тавдугаар сарын 19-ний өдрөөс хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллаж байна. Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэв.
Ийнхүү Х.Нямбаатарыг ажлаа өгснөөс хойш дөрөв хоногийн дараагаар түүнээр "овоглосон" төслүүдийг бүхэлд нь шалгаж эхлэв.
Хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгана.
Хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бүхний дараа энэ улсад ажил хийх эхлүүлэх зориг зүрхтэй хүн үлдэх болов уу
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud