НИЙГЭМНийгэм мэдээ
Онцгой байдлын алба хаагчид усанд унасан гурван хүний амийг аварчээ
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Хангилцагийн гол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т. Иргэн С-ын эзэмшлийн ачааны автомашин голын усанд унах гэж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 11:17 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн 35 настай, эрэгтэй С-н эзэмшлийн “Mighty” загварын ачааны автомашин хоёр зорчигчтой иргэн буюу 11 настай болон 20 настай, эмэгтэйг "Хангилцаг"-ын голын усанд суусан байсныг татаж гаргаж аюулгүй болголоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain baina,bayar hurgie
Сайн байна ажилаал хиииж