Нийгмийн

Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ

УИХ-аар Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээн авсан. Прокуророос,

Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл”-ийг батлахдаа хуралдаагүй, хуралдсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, албан тушаалын байдлаа урвуулан, улмаар 29 иргэн, аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож улсад их хэмжээний хохирол учруулсан гэх,

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан төрийн ордонд амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон гэх,

Гуравдугаарт, Нотлох баримтуудыг задруулж, шалгах ажиллагаанд саад болсон гэх гурван үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавьсан.

Улмаар Н.Номтойбаярыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсний дараа цагдан хорих арга хэмжээ авна гэгдэж байв. Одоогоор энэ төрлийн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд өмнө нь яригдаж байсанчлан хилээр гарах эрхийг нь хязгаарласан  талаар “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-02-03 11:01

Зев!!!

шударга ёс
шударга ёс
2020-02-03 22:01

Эр хүн тугаа ч барина - туглаа ч хариуулна. Эрх мэдэл мөнгөтэй байж болно:шудрагаар амьдарж чадахГҮЙ юм бол (танайхан ч, танай гэр бүлийн ӨРХИЙН толгой буюу нйямтайшир ЗАРТАЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ мөн гэдгийг Монгол Улс даяар мэдэж байгаа) ядаж МӨРӨӨРӨӨ ажиллаж амьдарж чадсанГҮЙ,НОмтойбаяр аа???

Холбоотой мэдээ

Back to top button