Нийгэм мэдээСпортСПОРТ

Түүнийг дэлхий нийт чих тавин хүлээж байна

Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн хөшгөө нээгээд удаагүй байна. Энэ жил 48 улсын баг оролцож, гурван улсад зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог.

Өдгөө 41 настай Криштиану Роналду, 39 настай Лионель Месси нарын Улсынхаа төлөө тоглох сүүлийн ДАШТ-нд болж буй нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд алгасаж боломгүй үйл явдал болж байна. Аваргаа хамгаалагч Лионель Мессий хэсгийн эхний тоглолтдоо гурван гоол оруулж, ДАШТ-ний мэргэн буучдын жагсаалтыг 16 гоолтойгоор тэргүүлж дэлхий нийтийг гайхширууллаа.

Харин Криштиану Роналд Португал улсын шигшээ багаа ахлан Монголын цагаар маргааш буюу /2026.06.18/ шөнийн 01:00 цагаас Конго улсын шигшээ багтай тоглоно. Хөлбөмбөгийн түүх болсон хоёр эрхмийн сүүлийн удаа гялалзах дэлхийн аваргын тоглолтуудыг дэлхийн өнцөг булан бүрээс чих тавин чагнаж, нойроо хасан үзэх нь ойлгомжтой биз ээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button